Арьс, ширний урамшуулалд 9,8 тэрбум төгрөг олгоно
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад арьс, ширний урамшуулал олгох 9 тэрбум 800 сая төгрөгийг нэмж тусгах тухай Эдийн засгийн байнгын хорооноос гарсан саналыг чуулганы хуралдаанд оролцсон 56 гишүүний 46 нь зөвшөөрч, 82,1 хувийн саналаар санал дэмжигдлээ.
Санал хураахын өмнө УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн гишүүн Д.Тэрбишдагва үг хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
"2015 онд арьс, ширний урамшуулал олгоно гэж заасан. Хөдөө орон нутгийн малчид, хөдөлмөрчид энэ урамшууллыг олгохыг хүлээж байдаг. Нэгэнтээ УИХ-ын шийдвэр гаргаж, улсын төсөвт тусгасан боловч урамшуулал олгохгүй байна. Тиймээс ажлын хэсгийн саналыг УИХ-ын гишүүд дэмжиж өгөөч гэж хүсч байна." гэсэн юм.