2016.08.29

Ийм төсөв Монголоос өөр газар байхгүй байх

Хоёр сарын өмнө 3 хувийн алдагдалтай байсан төсөв өнөөдөр 20 хувийн алдагдалтай болсонд гайхаж байгаагаа Ж.Батзандан гишүүн хэлэв.

Тэрбээр, Хоёр тэрбум долларын алдагдалтай төсвийн тодотгол оруулж ирж. Төсвийн төсөөллийг нь харахад 2017, 2018 онуудад 4 их наядын алдагдалтай байх нь.

Бусад улсуудын төсвийн алдагдлыг судлаж үзэхэд, 5 хувьд хүрэхэд тухайн улс дампуурч байна гэж үздэг юм байна. Гэтэл Сангийн сайдын оруул ирсэн төсөв 20 хувийн алдагдалтай орж ирж байна. Ийм төсөв Монголоос өөр газар  байхгүй байх.

Хэдхэн сарын өмнө бид 3 хувийн алдагдалтай төсөв батлаж байсан. Тухайн үед Сангийн сайд ажлын хэсэгт нь байсан санагдана. Гэтэл одоо 20 хувийн алдагдалтай оруулж ирж байгаа нь эргэлзээ төрүүлж байна.