Зөвхөн таналт гэхгүйгээр эх үүсвэр талдаа харах зүйлс байна
Төсвийн алдагдал нь орлогынхоо 80 хувьд хүрчихсэн энэ үед танасан төсөв орж ирэхээс өөр арга байхгүй хэмээн Ц.Даваасүрэн гишүүн хэллээ .
Тэрээр, Сонгуулийн амлалтаар орж ирсэн халамжийн асуудлыг цэгцлэх нь зөв л байх. Гэхдээ нөгөө талаасаа амалсан л бол амалсан шүү дээ. Хоёр нүүртэй, худалд байдалд Монголчууд таатай хандахгүй.
Дөрвөн жилийн дараа эргээд л уулзана. Тийм болохоор мөрийн хөтөлбөртөө амалсан амлалтаа аль болох тусгаад явах хэрэгтэй.
Ялангуяа, иргэдийн амьдралд ядуурал дээр нэрмээс болчихоор таналт хийхгүй байхыг эрмэлзэх хэрэгтэй.
Нөгөө талаасаа өр зээлтэй байгаа аж ахуй нэгжийн татвар нэмэхээр юу болохыг Сангийн сайд мэдэж байгааа байх.
Нэг лизенз зараад л бөөн мөнгө орж ирнэ, амьдрал сайжирна гэсэн ойлголт байна. Хялбар биш, зүтгэл гаргаж эдийн засгийн хүндрэлийг давах ёстой. Эдийн засгийн шинэчлэл, реформ хийх замаар таналт гэхгүйгээр эх үүсвэр талдаа харах зүйлс байна.