“Оюутан цэрэг”-ийн тангараг өргөх ёслол
2016.08.15

Оюутан цэрэг тангараг өргөлөө

“Оюутан цэрэг-2016” хөтөлбөрт хамрагдсан 49 их, дээд сургуулийн 741 оюутан өнгөрсөн баасан гаригт цэргийн тангараг өргөлөө.

Монгол Улсынхаа төлөө дөрвөн сар зутгэж, цэргийн амьдрапаар тэсвэр хатуужил олж авсан оюутнууд ийнхүү халагдлаа.

“Оюутан цэрэг”-ийн тангараг өргөх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Мөн богино хугацаанд ч болов эр цэргийн албыг нэр төртэй хаагаад ирсэн хүүгээрээ бахархах аав, ээжүүд тангаргаа өргөсөн хөвгүүдээ тосохоор цугларсан байлаа.

Тэдний хувьд “Оюутан цэрэг” хөтөлбөрийг нийгэмтэйгээ уялдсан ач холбогдолтой гэж үнэлж байсан юм.

Дөрвөн сарын онолын сургалт, хоёр сарын дадлага сургалтад хамрагдсан залуусын олонх нь өөрсдийн хүслээр цэргийн албанд явж ийнхүү тангаргаа өргөж байгаагаа онцолж байсан юм.

Тэд жил жилийн зуны амралтаар ажиллаж эсвэл аялж, зугаацаж өнгөрүүлдэг байсан бол энэ зун бие бялдраа хөгжүүлж, өөрт ноогдсон хариуцлагаа ухамсарладаг болсон зэрэг эерэг өөрчлөлт гарсан талаар ярьж байлаа.

Гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй тус хөтөлбөрт нийт 2500 оюутныг хамруулсан байна

. 2014 онд 418, 2015 онд 986 байсан бол энэ онд 4000 оюутан хөтөлбөрт хамрагдахаар бүртгүүлснээс 1000 гаруйг нь хамруулжээ.

Үүнээс харахад уг хөтөлбөрт суралцах хүсэлтэй оюутан залуусын тоо жил ирэх тутам өссөөр байна.

Тэдний 741 нь Улаанбаатар хот, Батлан хамгаапахын их сургуулийн “Сургалт дадлагын төв”-д, баруун таван аймгийн 150 оюутан Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хээрийн сургалтын төвд, 95 нь Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хээрийн сургалтын төвд татащан суралцжээ.

Энэ жилийн оюутан цэргүүд цэргийн мэргэжлийн бэлтгэл хичээлээр жагсаалын бэлтгэл, биеийн тамир,  холбооны, инженерийн, галын, тактикийн бэлтгэл, цэргийн байр зүй, амьд гарах ухаан зэрэгт суралцсан аж.

Мөн байлдааны буудпагатай хээрийн сургууль хийжээ.

Энэ талаар Батлан хамгаалах их сургуулийн Цэргийн нэгдсэн сургуулийн захирал, “Оюутан цэрэг” хөтөлбөрийн сургалтын төвийн захирал, хурандаа Уламбаяр “Энэ жилийн хувьд Зэвсэгт хүчний анги байгууллага болон батлах хамгаалахын их сургууль хамтран “Оюутан цэрэг” хөтөлбөрийг бие даасан анхны байдлаар хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ удаагийн хөтөлбөрийг хөдөө орон нутагт хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой.

Түүнчлэн сургалтыг Батлан хамгаалах их сургуулийн сургалт бэлтгэлийг зохион байгуулдаг мэргэшсэн мэргэжлийн багш нар удирдаж тус сургуулийг төгссөн шинэ залуу дэслэгч нар оюутан цэргийн салааны захирагчаар ажилласнаараа онцлог байлаа.

Уг хөтөлбөрөөр дамжуулан оюутан цэргүүдийг цэргийн мэргэжилд суралцуулахаас гадна эх оронч үзэл хүмүүжлийг олгох, бие бялдар, сэтгэл зүйн хувьд тэсвэр тэвчээртэй иргэдийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж байна.

Байлдагчид бие бялдрын хувьд гар дээр сунайх зэргээр хүндрүүлсэн нөхцөлд үүрэг гүйцэтгэжээ. Тухайлбал, цэргийн бие бүрэлдэхүүн хамт олон, багаараа үүрэг гүйцэтгэдэг.

Тиймээс цэргийн багаар үүрэг гүйцэтгэж байх үедээ хүндрүүлсэн нөхцөлд тухайн сапаанд хоёроос гурван гуалинг өгч алхуулах жишээтэй.

Тангаргаа өргөсөн залуусын 90 гаруй хувь нь онц, сайн, 200 гаруй оюутан “Онц буудагч”-аар төгсчээ.

Ингэснээр буу зэвсгээс гадна илүү нэмэлт ачаа оногдоход тухайн удирдагчаас тэр гуалинг яаж зохион байгуулж дараагийн цэг рүү хүргэх вэ гэдэг асуудал тулгарах гээд хамтын ажилд сурапцсан" гэв.

Оюутан цэргүүд эхний хоёр сардаа их, дээд сургуульд цэргийн ерөнхий бэлтгэл хийж, дараа нь эрүүл мэнд болон бусад шалгалтаа өгч, цэргийн хээрийн бэлтгэлийн сургалтад хамрагджээ.

Хээрийн бэлтгэл сургуулилт нь 560 цаг буюу 12 кредитийн хичээл үзсэн байна. “Оюутан цэрэг” хөтөлбөрийн сургалтын шалгалт, шалгуурыг давж тангаргаа өргөсөн залуусын 90 гаруй хувь нь онц, сайн, 200 гаруй оюутан “Онц буудагч”-аар төгсчээ.

Ингээд оюутан цэргүүдийн сэтгэгдлийг сонслоо.

Б.Баярбат:

-“ХААИС-ийн эдийн засгийн ангид сурдаг. “Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдсанаар маш их зүйл сурлаа. Бид сурч байхдаа ганц, хоёр цаг суугаад нуруу чилдэг байсан.

Тэгтэл цэргийн албанд очсоноор тэсвэр тэвчээртэй байж сурсан. Өмнө нь залхуурдаг байсан биш цэргийн албанд “хий, гүйцэтгэ” гэсэн командтайгаар бороо, шогюотой болон халуунд үүрэг гүйцэтгэж сурсан.

Мэдээж эр хүн болсныхоо хувьд цэргийн алба хааж, тангараг өргөж байгаадаа баяртай байна.

Дөрвөн сарын хугацаанд хувь хүний төлөвшил тогтож, эерэг өөрчлөлтүүдийг өөртөө суулгаж чадсан.

Ц.Батсайхан:

Миний байсан хотын залуусын хувьд дөрвөн сарын хугацаанд зарим нь жин хасч, тамхинаас гарсан гээд олон эерэг өөрчлөлт гарсан.

Харин миний хувьд маш их сэтгэлийн хаттай болж, хүнээс үг дааж сурсан. Мөн бие бялдраа хөгжүүлсэн.

Ер нь уг хөтөлбөрт хамрагдсанаар надтай адил олон залуусын зан төлөөт эергээр нөлөөлсөн гэж итгэж байгаа.

Б.Ренчинчогсов:     

-“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсандаа баяртай байна. Цэргийн апба гэдэг бол тэсвэр тэвчээрийнх.

Анх шантрах үе их гардаг байсан. Гол нь хүн өөрөө л шантрахгүй бол хэцүү зүйл байдаггүй гэдгийг ойлгосон.

Миний хувьд өөрийнхөө чадахгүй гэж бодож байсан зүйлээ төвөггүй хийж чаддаг болсон гэж  оюутнууддаа зөвлөмөөр байна.

Анх нэг километр гүйгээд бахарддаг байсан бол одоо 30 гаруй километрт торохгүй гүйдэг болсон. Эр цэргийн алба гэдэг тэсвэр тэвчээрийнх байдаг юм байна.

Эр цэргийн тангараг өргөснөөр оюутнууд нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгт буудагч гэсэн цэргийн үндсэн суурь мэргэжил эзэмшжээ. Үүнээс гадна батлан хамгаалахад бэлтгэлжилттэй, дайчилгааны нөөцийн нэгдүгээр зэргийн үүрэгтэй иргэдийн тоо нэмэгдэж байгаа аж.

Мөн оюутнууд “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсанаар төрийн албанд ажиллах эрхтэй болохоос гадна эдийн засгийн хувьд хэмнэлттэй аж.

Тухайлбал, хугацаат цэргийн алба хаагчид 4.8 сая төгрөгийн зардал гаргадаг бол оюутан цэрэг 1.3 сая төгрөгийн улсын зардлаар цэргийн алба хааж байгаа хэмээн Оюутан цэрэг хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч, поктор профессор, гавъяат багш Г.Мягмаржав ярилаа.