Генерал цолыг эх орондоо тангараг өргөсөн эр хүн бүр мөрөөддөг
Монгол Улсад цэргийн дээд цол буюу генерал цол олгож эхлээд 72 жил болжээ.
1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд цэргийн гарамгай зүтгэлтэн 11 хүнд тус цолыг олгож байсан түүхтэй. Тэдний есөн хүнд хошууч генерал, хоёр хүнд дэслэгч генерал цол олгож байжээ. Өдгөө энэ тоо 170 хүрээд байна. Тэдний 87 нь амьд сэрүүн байгаа бөгөөд 10 гаруй генерал ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Одоогийн байдлаар генералууцын хамгийн ахмад нь 96 настай Т.Алтангэрэл. Харин хамгийн залуу нь бригадын генерал Л.Онцгойбаяр юм.
Тэрбээр одоо 43 настай. Монголын зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдал, шийдвэр гүйцэтгэх алба болон Монголын ард түмэн сүүлийн 12 жил энэ эрхэм хүмүүст хүндэтгэл үзүүлж буй. Энэ жилийн хүндэтгэлийн ёслолын ажиллагааг Онцгой байдлын ерөнхий газар зохион байгуулсан юм. Ёслол Чингисийн талбайд цэцэг өргөснөөр эхлэв. Дараа нь ОБЕГ- ын бие бүрэлдэхүүн хүндэтгэлийн жагсаал хийж марш алхав. Мөн Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн үлээвэр найрал хөгжимчид жагсаалын парадыг эгшиглүүллээ. Тус үйл ажиллагааны үеэр генерал, генералын гэргий, мөн генералын хүүгийн сэтгэгдлийг сонссон юм.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
Аав маань генерал хэмээх эрхэм цолтой. Би цэргийн гэр бүлд төрж, өссөн төдийгүй эх орондоо тангараг өргөсөн офицер хүн. Генерал цол бол Монголын төр цэрэг армиа хэрхэн үнэлж буйг харуулдаг хамгийн эрхэм цол. Нөгөө талдаа өндөр үүрэг хариуцлага. Энэ оолыг зх оронзоо тангараг өргөсөн эр хүн бүр мөрөөдцөг. Тиймээс генерал бол нэр төрийн бахархал болсон цол.
Хошууч генерал Л.Пүрэвдорж:
-Генерал цол XVI зуунд Францад үүссэн. Түүнээс өмнө ийм цол байгаагүй. Монголын хувьд 1204 онд Чингис хаан одоогийн Халх годд цэргээ байгуулж, зургаан хүнийг дээд захирагч буюу Чиргийгээр томилсон. Тэр нь одоо үеийнхээр Монголын цэргийн генерал байж л дээ. Одоо үеийн генерал цолыг манайх 1944 оноос хэрэглэсэн.
Генерал гэдэг үг нь өөрөө эртний латин хэлний General гэдэг үг. Цэргийн гол хүн, дээд дарга гэсэн үг. Монгол үндэстэн хүн төрөлхтний түүхэнд том хувь нэмэр оруулсан, Эртний Грек, Нангиадын дараа орохуйц их том соёл иргэншилтэй улс. Тиймээс энэ хүндэтгэлийн ёслол нь төрөө эрхэмлэж байгаа үйл хэрэг юм.
Хошууч генерал Ч.Самбуугийн гэргий Х.Аюурзана:
-Та өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Х.Аюурзана гэдэг. Би Өмнөговь аймагт 1939 онд төрсөн. 1962 армитай амьдралаа холбосон. Манай өвгөн одоогийн ОХУ-д Химийн академи төгссөн.
-Генералын гэргий байх ямар вэ?
-Генералын гэргий байна гэдэг их том хүндтэй үүрэг. Бүх генералын гэр бүл адилхан ажлын хажуугаар үр хүүхдээ хүмүүжүүлж, гэр бүлээ авч явна гээд ийм том үүргийг хүлээдэг. Энэ бүхнийг даван туулж байж генералын гэргий болно шүү дээ.
-Та нөхөртэйгөө хэрхэн таннлцаж байсан бэ?
-Би Батлан хамгаалах яаманд 32 жил ажилласан. 1953 онд танилцаж байлаа. Ажил маань биднийг танилцуулсан гэх үү дээ.Одоо ханилаад 57 жил болсон байна.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Аавынхаа мэргэжлийг өвлөөд цэргийн байгууллагад ажиллаж байгаа хүн бий юу?
-Манайх зургаан хүүхэдтэй. Нэг хүү маань дэд хурандаа цолтой. Одоо цэргийн тэттэвэрт суусан. Нэг охин маань цэргийн ахлагч цолтой. Бас тэттэвэрт гарсан. Бусад нь бүгд өөр салбарт ажиллаж байна
-Цэргийн албаны сайхан нь, бас хэцүү нь юу вэ?
-Цэргийн алба хүнд маш их хагуужил олгодог. Бие бялдар, эрүүл мэндийн хувьд эрүүл чийрэг байна. Хүндрэлтэй тал гэвэл хөдөө анги нэгтгэлд ажиллаж байгаа цэргийн албан хаагчдын гэр бүлийн хүнд мэргэжлээрээ ажиллах бололцоо олддоггүй.