2016.07.05

Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг УИХ-аар хэлэлцэн батлах ёстой байсан

“Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын тал өөртөө шилжүүлэн авсан” асуудлаар хэлэлцлээ.

Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, МАХН-ын дэд дарга н.Эрдэнэжамъяан, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон болон бусад холбогдох хүмүүс оролцсон юм.

МАН уг асуудлын талаар ямар мэдээлэлтэй байгаа вэ. Нэгдсэн байр сууринд хүрсэн үү? Та ямар байр суурьтай байна вэ?

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Бизнесийн гэрээ хэлцэлээс илүү ОХУ Монгол дахь стратеги, эдийн засгийн гол эрх ашгаасаа яагаад гэнэт ухарч, Монголоос гарах болсон нь миний анхаарлыг илүү татаж байна.  Нийгэм, эдийн засгийн хүнд үеийг давж гарахад Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэсэн үүргийг Монголын ард түмэн бүгд мэднэ. ОХУ ч 1990-ээд оны хүнд үеийг туулахдаа Эрдэнэт үйлдвэрээр дамжуулан Монгол дахь ашиг сонирхлоо хадгалж үлдсэн.

     Дэлгэрэнгүйг нэвтрүүлгээс үзнэ үү