
Монгол-Хятад хоёр орон залуучуудын салбарт хамтран ажиллана
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуучлал, залуучуудын сайд Ч.Ундрам БНХАУ-ын Хятадын ард улс төрийн зөвлөлийн 13 дахь Үндэсний хороон дэд дарга, "Хятадын Сун Чин Лин" сангийн Ерөнхийлөгч Ли Бинийг /2025.06.20 /хүлээн авч уулзлаа.
Ч.Ундрам сайд Залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар зочид, төлөөлөгчдөд танилцууллаа. "Хятадын Сун Чин Лин” сангийн Ерөнхийлөгч Хатагтай Ли Бин соёл, спорт, залуучуудын салбарт хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Түүнчлэн “Залуучуудын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Хятадын Сун Чин Лин сан хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгууллаа
Тус санамж бичгийн хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын залуу мэргэжилтнүүдийн ур чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн хамтарсан сургалт, хөтөлбөр зохион байгуулах, алслагдсан бүсэд ажиллаж буй зорилтот бүлгийн залуучуудын хөгжлийг дэмжих төсөл хамтран хэрэгжүүлэх юм.