БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны гишүүн Шэнь Чуньяо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
УИХ-ын гишүүн М.Энхболд
2015.12.10

БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны гишүүн Шэнь Чуньяо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд уулзалтын эхэнд төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэв.

Мөн тэрээр 2015 онд манай улсад БНХАУ-ын дарга Си Зиньпин айлчилсан нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой байсныг тэмдэглээд цаашид хууль тогтоох байгууллага, Засгийн газар, улс төрийн намууд хоорондоо өргөн хүрээнд хамтран ажиллах бололцоо бүрдэнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлэв.

Ноён Шэнь Чуньяо Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболдыг цаг, зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, БНХАУ-ын 13 дахь удаагийн 5 жилийн төлөвлөгөөг хөрш орны хувиар Монголын талд танилцуулах, нэгдмэл ойлголтын хүрээнд хамтын ажиллагаагаа уялдуулах санал гаргасны дагуу төлөөлөгчдийн бүрэлдэхүүний хамтаар Монгол Улсад ажиллахаар ирсэн тухайгаа дуулгалаа.

Тэрээр Монгол Улсын Их Хурал саяхан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль буюу маш чухал хууль баталсан гэдгийг онцлоод Монгол Улс урт хугацааны бодлого төлөвлөлттэй болсноор сонгуулийн үр дүнгээс хамаарахгүйгээр хөгжих боломжтойг хэллээ.

Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын талаар талууд харилцан санал солилцов