Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар албан ёсоор МАН-ын бүлэгт орлоо
2016.04.22

Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар албан ёсоор МАН-ын бүлэгт орлоо

УИХ-ын бие даагч гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар МАН-ын гишүүнчлэлийн эрхээ сэргээж байгаа тухай Бага хурлын үеэр мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарыг МАН-ын бүлэгт орж байгааг хурал даргалагч байгаа УИХ-ын дэд дарга Л.Цог уншиж танилцууллаа.

УИХ-ын 2012 оны сонгуульд Хөвсгөл болон Дорнод аймгаас бие дааж нэр дэвшин УИХ-д сонгогдсон бөгөөд намынхаа гишүүнчлэлийг сэргээснээр тэд энэ сонгуулиар МАН-аас нэр дэвшин өрсөлдөх боломжтой болж байгаа юм.