Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжсэнгүй
2016.04.22

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хурапдаанаар Үндэсний аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилан өргөн барьсан дээрх хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжсэнгүй. Өөрөөр хэлбэл, гишүүдийн санап хураалтын дүнг баталгаажуулж, хуулийн төслийг эзэнд нь буцаасан юм. Энэ үеэр зарим гишүүн ямар байр суурьтай байсныг хүргэе.

Ж.Энхбаяр:

Би энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байна. Байнгын хороон дээр олон талаас нь ярилцсан. Эдийн засаг, хүрээлэн буй орчин гэх мэт аюулгүй байдлын олон асуудал     тулгарч байгаа. Үүнийг даван туулах боломж нь ҮАБ-ын зөвлөл юм. Тиймээс энэ хуулийг боловсронгуй болгоод үлдээх хэрэгтэй.

О.Баасанхүү: 

Үндсэн хуульд Монгол Улс парламентийн засаглалтай  байна гэж заасан байдаг.  Гэтэл хуулиар дамжуулж хэн нэгэн эрх мэдлээ бэхжүүлж авах гээд байгаа санаа юм биш үү. ҮАБ-аас  гаргаж байгаа зөвлөмжийг заавал биелүүлэх албагүй.

Эрх мэдэл нэг талд  төвлөрчихвөл дарангуйлал бий болно. Тиймээс би хууль хүчний байгууллагуудын хараат бус байдлыг хангасан хууль хэрэгтэй болохоос нэг зөвлөлийн эрх мэдлийг бэхжүүлэх хууль хэрэггүй_

Х.Тэмүүжин:  

Энэ хуулийн төслийг хэлэлцэх ёстой. Яагаад гэхээр одоо  үйлчилж байгаа хуулийн  төслөөс ялгагдах юм байхгүй. Хуулийн төсөлд шинээр оруулж ирсэн 3-4 заалт байна. Бид хэлэлцэх явцдаа ҮАБ-ын зөвлөл чинь зөвлөх механизм юм уу гэдгийг ярилцах ёстой. Одоо бол эрх мэдэл хуваарилах  системээ эвдээд явж байгаа. Хууль хүчний, батлан хамгаалах салбарт хоёр цонхоор тушаал очдог болчхоод байна. Тиймээс би дэмжиж байна.