Чуулган завсарлах дөхсөн үед эдгээр асуудлыг зайлшгүй батлах шаардлага байна уу?
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Батлан хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Дотоодын цэргийн тухай хууль орж ирэх үү? Хэзээ орж ирэх вэ?
Цэргийн албан хаагчдын нийгмийн байдал нийтлэг байх л даа. Тэгэхээр хүн тус бүрт тааруулж тогтооно гэж ойлгох уу?
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Батлан хамгаалахтай холбоотой асуудал ч маш чухал. Монгол улсын зэвсэгт хүчний бодлого хоёр хөрштэй харьцах харьцааны хувьд ямар байгаа вэ?
УИХ-ын гишүүн Ч.Батчимэг “Чуулган завсарлах дөхсөн энэ үед эдгээр асуудлыг зайлшгүй батлах шаардлага юу байна вэ?
Яг батлахгүй бол ямар асуудал хоцрогдох гээд байна вэ? Манайх зэвсэгт хүчний мэргэжлийн чиг баримжаатай гэж тодорхойлогддог байсан. Чиг баримжаатай гэдэг ойлголтоос мэргэжлийн цэрэгт суурилсан гэдэг ойлголт руу яаж шилжиж байна вэ?
Үдээс хойших хуралдаан санал хураалтаар үргэлжилнэ.