Сергей Лавровын цахим шууданд нэвтрэхийн тулд бүх хүчээ дайчлах байсан
2016.02.29

Сергей Лавровын цахим шууданд нэвтрэхийн тулд бүх хүчээ дайчлах байсан

АНУ-ын Тагнуулын төв алба, Үндэсний аюулгүй байдлын агентлагийн дарга асан Майкл Хэйден Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын цахим шууданг уншихын тулд бүх хүчээ дайчлах байсан тухайгаа ярьжээ. Энэ талаар тэр Америкийн Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон албан хэрэгцээнд хувийн цахим шуудангаа ашигласан хэргийг тайлбарлаж CNN телевизэд ярилцлага өгөхдөө хэлжээ.

Тэрээр “Хэрэв би Тагнуулын албандаа ажиллаж байсан бол, Сергей Лавров шиг түвшний хүмүүсийн цахим шуудан хамгаалагдаагүй гэдгийг мэдвэл бүх нөөцөө ашиглах байсан” гэж хэлжээ. Мөн “Хэрэв Хиллари Төрийн нарийн бичгийн дарга байхдаа ч гадны тагнуулын байгууллагуудын нэгэн том зорилго байсан” гэж нэмж хэлэв.

Ардчилсан намаас 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Хиллари Клинтонтой холбоотой нэгэн дуулиан өнгөрсөн жил гарсан. Тэрээр Төрийн нарийн бичгийн дарга байхдаа нэмэлт хамгаалалт  бүхий Засгийн газрын тусгай цахим шуудан ашиглана гэсэн хуулийг зөрчсөн нь илэрчээ. Хиллари өөрийн эзэмшлийн серверт  байрласан хувийн цахим шуудангаа ашиглажээ. Үүнээс болж улсын нууц мэдээлэл хакеруудын гарт орсон байж болзошгүй гэсэн болгоомжлол үүсчээ. Гэхдээ Хиллари хувийн хаягнаасаа ямар ч нууц мэдээлэл дамжуулаагүй гээд хожим хувийн шинжтэй захидлуудаа устгаж серверээ Тагнуулын албанд хүлээлгэж өгчээ.

Гэвч хожим нь Хилларигийн хувийн хаягаар ирсэн зарим захидал нь маш нууцын зэрэглэлтэй байсан нь илэрсэн юм.