Бээжингийн утааг агааржуулагчдын хүчээр үлээж гаргана
2016.02.22

Бээжингийн утааг агааржуулагчдын хүчээр үлээж гаргана

Бээжин хотын захиргаа агаарын бохирдлыг багасгах зорилгоор өндөр хүчин чадалтай агааржуулагчдын тусгай сүлжээг байгуулахаар шийджээ. Энэ тухай өчигдөр Бээжингийн Хот төлөвлөлтийн хорооны орлогч дарга Ван Фэй хэвлэлийнхэнд мэдээлжээ.

... Ван Фэйгийн ярьснаар агааржуулагчдын сүлжээ нь хотын доторх агаарын урсгалыг хурдасгаж нүүрсний утаа болон бусад бохирдуулагчдыг хотын агаараас үлээж гаргах юм байна ...

Хотын агаарын хэм энэ үед илүү дулаан байна. Агааржуулагчдын систем 500 метрийн урттай таван үндсэн коридор, 80 метрийн урттай хэд хэдэн богино коридороос бүтнэ. Уг систем хотын цэцэрлэгт хүрээлэнгүүд, усны сав газруудыг нэгтгэх бөгөөд ногоон бүс, төв замуудын дагуу байрлана.

... Хятадын Засгийн газар утааг багасгах зорилгоор 2016 онд 3500 үйлдвэрийг хаахаар төлөвлөжээ. Өмнөх таван жилд 1006 үйлдвэр, 228 захын үйл ажиллагааг зогсоосон юм ...

Агаарын бохирдол нь Хятадын шүдний өвчин болсон асуудал. “Berkeley Earth” хэмээх судалгааны байгууллагын дүнгээр агаарын бохирдлоос болж Хятадад 4000 гаруй хүн нас бардаг байна.