Улс төрчид рүү шидсэн гутал, өндөг, нойтон хомоолны учир
Хэн нэгэн улс төрчийг эсэргүүцсэн иргэд өөрийн дургүйцлийг үгээр бус шууд үйлдлээр илэрхийлэхдээ тухайн улс төрчид рүү эд зүйл шидэх тохиолдол цөөнгүй байдаг. Дэлхийн хэвлэлүүдээр шуугиан тарьж байсан хэд хэдэн тохиолдлыг сонирхуулъя
Жорж Бушад зориулсан гутал
2008 онд Иракийн сэтгүүлч Мунтазар аз-Зейди АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Бушийг Иракийн Ерөнхий сайд асан Нури аль-Маликитай хамтарсан хэвлэлийн хурал хийж байх үед “нохой” гэж хашгираад түүн рүү гутлаа шидэж байв.
"Бушийн гутал" нэртэй хөшөө
Өндөг шидээд нармайгаа нээлгэв
2001 онд Их Британийн дэд сайд Жон Прескотт өөр рүү нь өндөг шидсэн фермерчний нармайг нээсэн тохиолдол байдаг. Өндөг шидсэн хүн Жоныг өмнө нь боксоор хичээллэж байсныг мэдээгүй байж. Сайд, фермерч хоёрын зодооныг хамгаалагчид зогсоосон байна.
Сааны бөмбөг
2011 онд АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ньют Гингричид дургүй нь хүрсэн хэсэг залуус түүн рүү саа шийджээ. Энэ үйлдэл хожим нь “glitter bombing” (сааны бөмбөг) нэр авч уламжлалт бус бэлгийн чиг хандлагатай хүмүүсийн дургүйцлээ илэрхийлэхэд ашигладаг ойлголт болжээ.
Назарбаевыг дэмжвэл ...
1999 онд Оросын Кино урлагийн Ордонд Оросын Үндэсний большивист намын гишүүд кино найруулагч Никита Михалковыг Казахстаны Ерөнхийлөгч Назарбаевыг дэмжсэнийх нь төлөө өндгөөр шидэж байжээ.
Ерөнхий сайдын хамраас цус гаргасан нь
2009 онд Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони руу Массимо Тарталья хэмээх сэтгэцийн өвчтэй эр дайрч бэлэг дурсгалын зүйлээр хамрыг нь гэмтээж, хоёр шүдийг нь хуга цохижээ. Энэ явдлын дараа Тартальягийн Берлусконийг цохиход ашигласантай ижил төстэй бэлэг дурсгалын зүйлсийн борлуулалт эрс өссөн байна.
Адууны нойтон хомоолоор “мялаалгав”
2014 онд Шинэ Зеландын “ACT New Zealand” намын дарга Жон Бениксийг шүүхийн байр руу явж байхад нь нэгэн ажилчин түүн рүү адууны нойтон хомоол цацжээ. Тэр үед Жоныг хотын даргын сонгуулийн кампанит ажлын үед 35 мянган ам.долларын хууль бус хандив авсан гэж буруутгаж байв.