Монгол Улс хамгийн өндөр амжиргааны өртөгтэй 10 улсын нэг болов
2016.02.26

Монгол Улс хамгийн өндөр амжиргааны өртөгтэй 10 улсын нэг болов

Америкийн “Time” сэтгүүлээс дэлхийн 112 орны амжиргааны өртөгийг харьцуулсан жагсаалт гаргажээ. Уг жагсаалтыг гаргахдаа хүн амын худалдан авах чадвар, орон сууцны түрээсийн үнэ, хүнс, бараа, үйлчилгээний үнэ, хэрэглээний үнийн индекс зэрэг дөрвөн үндсэн шалгуур үзүүлэлтийг авч үзэж Нью-Йорк хоттой харьцуулсан байна.

Хамгийн бага амжиргааны өртөгтэй орноор Энэтхэг, Косово, Саудын Араб, Казахстан, Замби, Оман, Парагвай, Чех, Македони, Польш, Босни Герцеговин улсууд шалгарчээ.

Харин Монгол Улс 103 дугаар байрт жагсаж амжиргааны хамгийн өндөр өртөгтэй 10 орны нэг болов. Ингэснээр Монголд амьдрах нь Япон, Өмнөд Солонгос, Бельги, Их Британи зэрэг өндөр хөгжилтэй улсуудад амьдарснаас ч илүү өндөр өртөгтэй болов.

Хамгийн өндөр амжиргааны өртөгтэй 10 улс :

1. Бермудын арал

2. Багамын арал

3. Хонконг

4. Швейцарь

5. Гана

6. Норвеги

7. Исланд

8. Кувейт

9. Сингапур

10. Монгол