УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр
2016.01.25

Хөрш орнуудад шатахууны үнэ 40 орчим хувиар, харин манайд хоёр хувиар буурлаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар дэлхийн зах зээлд шатахууны үнэ огцом буурсантай холбогдуулж, Монгол Улсад шатахууны үнийг бууруулах арга хэмжээ авахыг шаардаж, Уул уурхайн сайд Р.Жигжидэд асуулга хүргүүлсэн юм. Тэдний асуулгын хариуг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн.

Энэ талаар асуулга тавьсан гишүүд мэдээлэл хийв.

Тэд “Дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ 5-6 дахин хямдраад байна. 2013 онд баррель нефтийн үнэ 120 ам.доллар байхад Монгол Улсад шатахуун 1650 төгрөг байВ. Өнөөдөр 28 ам.доллар болчихоод байхад шатахууны үнэ буурахгүй хэвээрээ. Цаашдаа бензин шатахууны үнэ өсөхгүй, доод хязгаартаа 2-3 жил байна гэж судлаачид үздэг.

Тиймээс дэлхийн олон оронд шатахууны үнийг хямдруулж байна. Монгол Улс ч оновчтой зохицуулалт хийж, 2020 он хүртэл шатахууны үнийг бууруулан, тогтвортой байлгах боломжтой. Хамгийн багадаа 250, цаашлаад 400 төгрөгөөр буурах бололцоо бүрдсэн байна. Ингэснээр иргэдийн эдэлж хэрэглэдэг бүх зүйлд хэмнэлт гарна, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн зардал багасч, ашиг нэмэгдэнэ. Нүүрсний салбарт л гэхэд олборлолтын зардлын 50 хувийг шатахуун эзэлдэг. Тэгэхээр шатахууны үнийг бууруулах замаар иргэд, баялаг бүтээгчдээ дэмжиж, эдийн засгийг идэвхжүүлэх боломж бий” гэв.

Дэлхийн зах зээлд баррель нефтийн үнэ огцом дахин буурсантай холбогдуулан БНХАУ 41.1,

  • ОХУ 48.2,
  • АНУ 15.1,
  • Вьетнам 28.5,
  • Герман 29.3 хувиар
  • Монголд 2.5 хувиар буурчээ.