Дэлхийн жишигт ипотекийн зээлийн хүү 3-5 хувь байдаг
Тодруулга буландаа УИХ-ын гишүүн Д.Ганбатыг урилаа.
Өнөөдрөөс эхлэн орон сууцны зээл хэвийн үргэлжилэхээр боллоо. Иргэдээс таван хувийн хүүтэй зээл яг хэзээнээс олгогдох бэ гэж асууж байна?
-Энэ ажилд засгийн газар ажиллаж байгаа. Холбоотойгоор тэтгэвэрийн нөөц сангийн тухай хуулийг хэлэлцээд хэрэгжүүлэх юм бол нөгөө зээлийн эх үүсвэр нь энэ сангаас бий болно. Хамгийн найдвартай, баталгаатай зээл нь ипотекийн зээл байдаг. Эргэн төлөлт маш сайн байгаа. Нэмээд хэлэхэд чуулган дээр цэцийн дүгнэлттэй холбоотой, гишүүдийн тайлбарлаж байгаатай холбоотой буруу ойлголт тарсан байна. Мэдээж банк үл хөдлөх хөрөнгийг заруулахгүй, нэрийг нь шилжүүлэхгүй байж чадахгүй. Тухайн иргэн хүсвэл банктай тохирч, бусдад шилжүүлэх бүх ажил нээлттэй. Үүнийг зөв ойлгох хэрэгтэй байна.
Таван хувь маань цагаан сарын өмнөхөн бүрэн шийдэгдэж чадах уу?
-Дэлхийн жишигт 3-5 хувь байдаг. Бид ойртож яваа. Өнөөдөр Улаанбаатар хотод 200 мянга гаран айл орон сууцгүй байна. Утаа дийлдэхгүй болсонг өөрчлөх нь ипотекийн зээл. Байрны үнэ нэмэгдэхгүй гэж барилгын компаниуд мэдэгдсэн. Орон сууцны зах зээл бол олон хүнийг ажлын байртай болгодог салбар. Инфляци буурсан энэ үед банкны боддлогын хүүг бууруулсан учраас найман хувиас таван хувь рүү шилжих нь зөв.
Бүрэн эхээр нь бичлэгээс ....