Ипотекийн зээлийг олгож эхлэх эрх зүйн зохицуулалтыг баталлаа
Иргэний хууль болон үл хөдлөх хөрөнгийн тухай хуульд өөрчлөлт орсноор зээлдэгч нь орон сууцаа худалдаалах, шилжүүлэх бол барьцаалагчаас зөвшөөрөл авахаар, харин түрээсэлж, хөлслүүлэхэд барьцаалагчаас зөвшөөрөл авах шаардлагагүй гэж тусгасан.
Энэ хуулийг зөвхөн байрны зээлийн асуудлыг шийдсэн гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Учир нь ипотек бол зөвхөн найман хувийн зээл орон сууцны асуудал биш. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг зогсолтод оруулаад байсан үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг энэхүү хуулиар засварлаж байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Энэ хууль батлагдаад эхлэвэл зээл хэвийн олгогдоод эхэлнэ. Банкуудад 70 тэрбумын бэлэн болсон зээл байгаа. Нийтдээ 2000 айл орох байсан. Хэрвээ энэ хуулийн эрх зүйн орчин байсан бол шинэ жилээс өмнө орчих байсан. Улаанбаатар хотын яндан 2000-р буурах боломжтой байсан.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Засгийн газрын тогтоолоор шийдэгдэх асуудал. 80 мкв талбайгаа 100 мкв хүртэл болгож өөрчлөөөд 100 мкв дотроо 5 хувь, үүнээс дээш 8 хувиар зээл олгох журамдаа өөрчлөлт оруулаад Засгийн газрын тогтоол батлагдсан байгаа. Өнөөдрийн энэ батлагдсан Иргэний хууль болон үл хөдлөх хөрөнгийн тухай хууль нь банкуудад үүсээд байгаа зээл олголттой холбоотой асуудлыг зохицуулж байгаа.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...