ИЗНН, Ардчилсан нам нэгдэх талаар гишүүдийн байр суурь
2015.11.30

ИЗНН, Ардчилсан нам нэгдэх талаар гишүүдийн байр суурь

"Тодруулга" булангаа хүргэж байна.               

ИЗНН, Ардчилсан нам нэгдэх талаар таны байр суурь?

УИХ-ын гишүүн Д.Батцогт: Бүгд Ардчилсан намаас тасарсан намууд болхоор дэмжиж байгаа. Нэг олон намын хэрэг алга. Тиймээс үзэл бодол нэгтэй намууд хамтраад цаашаа ажиллах хэрэгтэй. Би эвсэл биш нэг нам болоосой гэж бодож байна.   Үзэл баримтлалын талаас авах зүйлээ аваад хоёр талаас ярьж байгаад хамтарна. Нэгдий гэж байгаа бол дүрмэнд өөрчлөлт орох байх гэхдээ сайн мэдэхгүй байна.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Миний хувьд дэмжинэ. ИЗНН бол Ардчилсан намаас эхтэй нам шүү дээ. Ардчилалын төлөөх нам гэж хардаг. Намууд нэгдэх юм бол дэмжинэ. Хэзээд нээлттэй байгаа. Мэдээж ИЗНН-д нам болсон хойно зөрчил байдаг л юм шиг байна лээ. 2012 оны сонгуульд хамт ороод ялалт байгуулж намд элсэж орно гэсэн тохироо байсан нуугаад байх шаардлага байхгүй. Тодорхойгүй шалтгааны улмаас биелээгүй. Ардчилалын төлөөх намууд нэг гэр бүлд байх нь зөв гэж хувьдаа бодож  байна.