УИХ-ын гишүүн Х.Баттулга
2015.11.13

“Ли­бе­рал хаус” бодлогын судалгааны хүрээлэнгийн уулзалт боллоо

УИХ-ын гишүүн Х.Баттулга “Ли­бе­рал хаус” ТББ-аас зо­хион байгуулсан уулзалтад оролцлоо.  

 “Нэг үндэстэн-нэг цэрэг“ хөтөлбөр хэрэгжихээр болоод байгаа билээ. Хөтөлбөрийн гол агуулга нь төмөр зам, авто зам, барилга, говийг усжуулах гэсэн томоохон төслүүдийг до­тоодын 10 мянган цэргийн хүчээр барьж босгох тухай юм.

Энэ нь өнөөгийн тулгараад буй эдийн засгийн хямралыг богино хугацаанд дотоодын нөөц бололцоонд суурилж да­ван туулах хамгийн бодитой ший­дэл гэж үзэж байгаа. Га­дагш урсах тодорхой хэм­жээ­ний мөнгөн урсгалыг до­тоод­доо үлдээж чадах бөгөөд жил бүр гаднаас 30 орчим мянган ажил­лах хүч авдаг байд­лыг таслан зогсоох нөхцөл бүр­дэх гэнэ.

Өндөр хөгжилтэй ор­нууд ч хүнд хэцүү цаг үеийг до­тоод нөөц бололцоо, хүчээ ашиг­лан давж гарч байжээ. Хөдөлмөрийн насны залуусаа мэргэшүүлэн ажиллуулах бод­лого баримталж байгаа нь үндэсний эрх ашиг хэмээн үзэх хүн олон. Тэгвэл шүүмжлэх хү­мүүс ч бий. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Төмөр замын бүтээн байгуулалтад 10 мянган залуу дайчлах өөрсдийнхөө ажилд 24 тэрбум төгрөг төсөв­лөсөн байна. Хүрз жоотуу ба­риад 10 мянган залуу төмөр зам барих юм гэнэ. Ийм үлгэр гэж юу байх вэ. Тэр мөнгөөр өнөөдөр эмч, багш нарынхаа цалинг нэмж болно. Тэр залуус хүрз жоотуу бариад зургаан км зам л барьвал их юм. Тэр зургаан км замаар бид яах юм бэ. Монгол Улс ардчиллын орон байж Хойд Солонгос бо­лох гээд байгаа юм уу” гэх зэр­гээр эсэргүүцсэн.