ХХАА-н сайд Р.Бурмаа Сэлэнгэ, Орхон аймагт ажиллалаа
ХХАА-н сайд Р.Бурмаа
2015.09.01

ХХАА-н сайд Р.Бурмаа Сэлэнгэ, Орхон аймагт ажиллалаа

Газар тариалангийн бүс нутгаар тавдугаар сард хүйтэн сэрүүн, хур тунадас багатай байсны дээр зургадугаар сард өдөр, шөнийн температурын хэлбэлзэл их, олон хоног үргэлжилсэн аагим халуун болж хур багатай байснаас гангийн нөхцөл байдал үүссэн.

Тиймээс өнгөрсөн зургадугаар сараас эхлэн үүлэнд зориудаар нөлөөж, хур тунадас оруулах ажлыг эрчимжүүлсэн боловч байгаль цаг уурын давтагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр улаанбуудайн 49.9 мянган га талбай ургац алдах болоод байгаа.

Гэхдээ 32.5 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаанбуудайн тариалсан талбайн 77.1 хувийг хурааж, төлөвлөсөн ургацын 53.7 хувийг, хэрэгцээт гурилынхаа 58.2 хувийг хангахуйц хэмжээний буудай авахаар урьдчилсан урьдчилсан төлөв гарсан байна. Гэтэл сүүлийн үед тариаланчдын төлөөлөл гэх хэсэг бүлэг хүмүүс ургацын 70- 80 хувийг алдах болоод байна гэх мэдээллийг цацах болсон. Энэ нь нийт тариаланчдын үг биш. Цөөн тооны хэдэн хүн ийнхүү ямар ч тооцоо судалгаа, үндэслэлгүй, хариуилагагүй хэвлэлээр мэдэгдлээс болж зарим нэг гурилын үйлдвэрүүд үнээ нэмсэн. Гурилын үнээ кг тутамд 80-150 төгрөгөөр нэмээд байгаа юм. Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт ХХАА-н сайд Р.Бурмаа Монгол Улсын газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ, Орхон аймагт очиж ажиллалаа.

Цаг хугацаа алдсан, гуурсанд тарьсан тариаланчид тариагаа хураах боломжгүй болсон гэв

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын хувьд тавдугаар сарын 12-ноос зургадугаар сарын 24-ны хооронд үндсэндээ тариалалт хийгдсэн байна. Тариалалтыг технологит хугацаанд нь чанартай сайн хийсэн аж. Тус аймгийнхан ургац ямар байх талаар урьдчилсан баланс гаргажээ. Өөрөөр хэлбэл, 17 сумаараа явж үзээд, ургацын балансыг 9.3 буюу салбарын сайдтай байгуулсан гэрээнийхээ 55 орчим хувийн тариа авна гэсэн тооцоотой байгаа аж. Урьдчилсан баланс гэдэг нь мэдээж үтрэм дээр хараахан буугаагүй байгаа учир\ эрсдпээ бодоод гаргасан учир тоо учир эцсийн дүнд нэмэгдэнэ гэдгийг албаныхан онцолж байв.

Сэлэнгэ аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Х.Даваахүү “Энэ жил өмнөх жилүүдийн ган гачигаас илүү өвөрмөц онцлогтой байсан нь шөнөдөө их хүйтэн байлаа. Зургаа, долдугаар сард шөнөдөө хүйтэн байсан учир хэдийгээр бороо орсон ч тариа ерөнхийдөө намхан, ургац харилцан адилгүй байна. Ажиглаж байхад ургац алдах буюу ургац маш тааруу байгаа нь гуурсанд тарьсан, цаг хугацаа алдаж тариалсан зэрэг тариаланчдын тариа хураах бололцоогүй болоод байгаа. Тиймээс нийт талбайн 12 мянган га-д уринш, 12 мянган га-г хадаж, ногоон тэжээл бэлдэнэ, үлдсэн зургаан мянган га талбайн тариаг малд идүүлэхээр болоод байна. Гантай хүнд жил гэхэд техник технологийн шинэчлэл хийсэн, Засгийн газар, салбар яамнаас авч байгаа арга хэмжээний үр дүнд харьцангуй гайгүй даван гарч байна гэж бодож байгаа. Учир нь 1999, 2000, 2007 онуудад өнөөгийн байддаас муу буюу аймгийн дундаж 2.8 ч авч байсан үе бий. Харин сүүлийн зургаан жил дандаа 10-аас дээш авч байсан сайн жилүүд байлаа. Тиймээс энэ зэргийн ургац алдаж байгаа нь урьд өмнө байгаагүй хэцүү жил боллоо гэсэн үг биш. Үүнээс ч хэцүү жил тохиож л байсан. Тариаланчид бидний хувьд байдаг жил. Би улсын балансыг мэдлэхгүй гэхдээ өмнөх жилийн нөөц байгаа болохоор айхтар хямралд ороод сүйд болохгүй байх. Гэхдээ тодорхой хэжээгээр нөөц дутах нь ойлгомжтой. Манай аймаг гэхэд 200 гаруй мянган тонн улаанбуудай авдаг байтал энэ жил 120 мянган тонн буудай авахаар мэдээж тэр хэмжээгээр дутах байх.” гэлээ.

Сэлэнгэ аймгийн Хушаат сум 9910 тонн улаанбуудай авна

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын хувьд нийт тариалсан талбайн 7600 га газрын урагцыг хурааж, 4500 га газрын ургацыг актлаад уринш хийж байгаа аж. Хураах талбайн нэг га газраас 13.2 цн буюу нийтдээ 9910 тонн улаанбуудай хурааж авах урьдчилсан тооцоо гарчээ. Сумын улаанбуудайн цавуулаг 26, чийг нь 14 хувьтай гарсан учир маш хурдан хугацаанд хураахгүй бол цайрах хэмжээнд хүрээд байгаа гэнэ. Тиймээс тус сумын аж ахуйн нэгжүүд хураалтаа эхэлчихсэн байлаа. ХХАА-н сайд Р.Бурмаа хураалтаа хийж буй Хушаат сумын “Цэгээн хуст” компанийн тариалангийн талбайд дээр очиж, нөхцөл байдалтай нь танилцсан юм. Тус компани нь хоёр мянга гаруй га газарт тариалалт хийдэг бөгөөд энэ жил га газрын дундаж ургац 15-20 байгаа аж. Энэ үеэр тус компанийг тариаланчдад олгодог урамшууллыг маш үр бүтээлтэй зарцуулдаг гэдгийг сумын Хөдөө аж ахуйн тасгийн дарга онцолж байлаа. Энэ талаар “Цэгээн хуст” компанийн захирал  Б.Ганболд "манай аж ахуйн хувьд урамшууллыг гурван чиглэлээр ашигладаг. Тодруулбал, хүнээ хөгжүүлэх, техник технологтоо шинэчлэл хийх, хөрс хамгаалах гэсэн чиглэлээр ашиглаж байгаа. Уг нь би Газар тариалан холбооны гишүүн хүн. Урамшуулал хэрэггүй гэж хэлж байгаа нь бүх тариаланчдыг төлөөлөж байгаа хэрэг биш. Миний хувьд урамшуулал байх нь зүйтэй гэж үздэг зсүн. Өртгөөр нь буудайгаа зарж байгаа болохоор яг үнэндээ 400-1000 га газартай тариаланчид зөвхөн урамшууллаар амьдарч байгаа” гэв.

Орхон аймаг үүлэнд нөлөөлөх арга хэжээг сайтар зохион байгуулж чаджээ

Орхон аймгийн Жаргалант сум анх Эрдэнэт хотыг хүнсний ногоогоор хангахаар байгуулагдаж байсан газар тариалангийн бүс нутаг. Энэ жилийн хувьд тус аймгийхан үүлэнд нөлөөлөх ажлыг эрчимтэй зохион байгуулж байсан гэдгийг тус сумын Засаг дарга онцолж байв. Тодруулбал, зургадугаар сард 2-3 удаа, долдугаар сарын 06-нд гурван аймаг /Булган, Хөвсгөл/ хамтарч үүлэнд нөлөөлөх ажлыг зохион байгуулсан байна. Мэдээж энэхүү үйл ажиллагаанд нь улсын төсвөөс тодорхой хэмжээний тусламж үзүүлсэн аж. Тиймээс Орхон аймгийн Жаргалант сумын ургац харьцангуй гайгүй буюу зарим аж ахуйн нэгж 100 хувь урагцаа хураан авч чадна гэсэн урьдчилсан тооцоог гарсан байна. Тус сумын “Алтан тошлой”, “Орхон тариа”, “Бүтлийн ундарга” зэрэг компаниудын хувьд чийгийн хуримтлалыг нэмэгдүүлэх, салхи гангийн нөлөөллийг бууруулах, урагцыг нэмэгдүүлэх чиглэлээр олон ололттой ажил хийж байгаа аж. Хөрсний үржил шимийг сайжруулах га-аас авах ургацыг нэмэгдүүлэхийн тулд “Алтан тошлой”, “Бүтлийн ундарга” компаниуд Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний

хүрээлэнтэй хамтран Дархан- 34 сортын улаанбуудайг тарьж, зөвлөмж удирдамжийн дагуу үр дүнтэй ажиллаж байгаа юм билээ. Ийнхүү тариаланчидтай уулзаж, тариалангийн талбай дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж байх хугацаанд бид ургацынхаа 80 хувийг алдаж байгаа гэх тариаланч байсангүй. Харин ч ургацаа алдагдалгүй хураан авч, ард иргэдээ тариа буудайгаар хангах нь тариаланч бидний үүрэг хэмээн ярих тариаланчид олон байлаа. ХХАА-н сайд Р.Бурмаа “Аж ахуйн нэгжүүдийн тариалангийн талбай дээр ирж танилцахад ургацын байдал алаг цоог байна. Тухайлбал, нэг га газраас дөрвөн центр авч байгаа хэсэг байхад 20 цн авч, байгаа газар' байна. Гурилын үнийг өсгөхгүй байх үүднээс салбар яамнаас улаанбуудайн бүтэн    жилийн нөөцийг базааж авна. Өөрөөр хэлбэл, дотоодоосоо    хэчнээн хэмжээний буудай хурааж авахаас шалтгаалж импортоор оруулж ирэх буудайн хэмжээ гарна гэсэн үг. Нөөцөө бүрдүүлчихвэл гурил, талхны үнийг хэвийн хэмжээнд нь барих болно. Одоо ч гэрээгээ хийгээд явж байгаа       гурилын үйлдвэрүүд гурил, талхны үнээ 850-1100 төгрөгийн хооронд барьж байгаа.

Ер нь үнийг тогтвортой байлгах үүднээс л урамшууллын мөнгийг олгож буй. Тиймээс бид нэгдүгээр чанарт нь хяналт тавиад, сайн болон эрсдэлтэй харилцагч гэдэг судалгааг гаргасан. Учир нь хүнсний чанартай улаанбуудайг тушаасан гэжхэлээд, урамшууллаа авчихсан байдаг. Гэтэл сүүлд нь спиртын үйлдвэрт буудайгаа тушаасан байх жишээтэй. Энэ мэт хууран мэхлэлт явуулвал зээл, тусламж үзүүлэх нь битгий хэл харин ч зохих ёсны хариуцлага хүлээлгэнэ. Бидний зүгээс ийнхүү чанга хатуу бодлого барьж байгаа нь зарим нэг аж ахуйн нэгжид таалагдахгүй буюу өөрсдийнх нь “но”-той үйлдэл илрээд эхэлмэгц элдэв сөрөг яриа дэгдээгээд байгаа” хэмээлээ.