Импортын талаар ярих цаг болоогүй
2015.08.31

Импортын талаар ярих цаг болоогүй

Тариалангийн бүс нутгаар ургац хураалтын их ажил өрнөж байна. Энэ  намар урьд жилүүдийнхээс илүү их хөдөлмөрлөх шаардлагатай.

Учир нь ихэнх талбайд ангилан хураах зэрэг олон арга хэрэглэж ургацаа хураах болж. Ингэснээр гүйцэт ургасан улаанбуудайг нялх тарианаас ялгана. Энэ арга цаг их зарцуулдаг. Төдий чинээгээр ургацын алдагдал багасдаг аж. Өдөртөө халуун, шөнөдөө хүйтэн зун өнгөрсөн тул тариалангийн бүс нутаг алаг цоог байна. Нэг уулын бэлд, зэргэлдээ орших хоёр талбай харилцан адилгүй ургалттай. Бүр нэг талбайн тариа өөр өөр ургасан байх жишээтэй. Өнгөрсөн долоо хоногт гарсан ургацын урьдчилсан баланс ч үүнийг илтгэж буй.

Хүнс, хөдөө аж ахуйн яамны төлөөлөл газар тариалангийн бүс нутагт ажилласныг бид сурвалжилсан юм. Хушаат сумын Хөдөө аж ахуйн газрын дарга Т.Баасандорж биднийг угтаж, ургац хураалтын нөхцөл байдлаа танилцуулав. Тус сум Монгол Улсын газар тариалангийн бүс нутгийн голлох сумдын нэг бөгөөд зуншлага хүндхэн байсан. Энэ жил 12 мянган га газарт улаанбуудай тариалсан. Үүний 7.6 мянган га талбайн ургацыг хураах тооцоо гарчээ. Нэг га талбайгаас дунджаар 13.2 центнер /1.32 тонн/ авч, нийт 9.9 мянган тонн улаанбуудай

хурэдх гэнэ. Үлдсэн дөрвөн  мянга гаруй га талбайн ургацыг алдах нь тодорхой болжээ. Тиймээс алдахаар болсон талбайд энэ намар уринш хийж эхэлжээ. Эрт уринш хийх нь дараа жилийн тариалалтад өндөр өгөөж өгдөг байна. Иймээс нэг дор тариалалт эрхэлдэг хоёр компани ургацьш хэмжээ их бага байгаа юм. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт орших “Цэгээн Хуст”, “Гацуурт” компанийн талбай дээр энэ байдал ажиглагдав.

“Цэгээн Хуст” ХХК-ийн захирал Д.Ганболд

-Манайх энэ жил хоёр мянган га талбайд тариалалт хийсэн. Цаг уурын байдлаас хамаараад нэг га талбайн дундаж ургац олон янз байна. Нэг га талбайгаас 20 гаруй центнер авах талбай байгаа. Адцсан ч талбай байна. Дунджаар 15 центнер /1.5 тонн/ авахаар байгаа. Өнгөрсөн жил нэг га-гаас 30 гаруй центнер будаа хурааж байсан. Өөрөөр хэлбэл, төлөвлөсөн ургацын 50 гаруй хувийг хураахаар байна. Манайх техник технологийн шинэчлэл сайн хийсний дүнд харьцангуй бага алдагдалтай гарч байгаа компанид тооцогдож байгаа.

“Гацуурт” компанийн Дархан салбарын дарга Х.Бямбажав

-“Өнгөрсөн хавар 5.7 мянган га талбайд тариалалт хийсэн. Үүнээс 500 га талбайн ургац хураах боломжтой байна. Үлдсэнийг нь алдчихлаа. Хураах боломжгүй болсон талбайдаа шууд уринш хийж эхэлсэн. Манай компани Цагааннуур, Сэлэнгэ зэрэг сумд тариалалттай. Тэдгээр талбайд ч байдал хүнд байгаа. Нийт ургацын 80 орчим хувийг алдсан гэж үзэж байна. Ургац авах боломжтой талбайн нэг га-гаас дунджаар 15 центнер авна. Манай компани талбайдаа хоёр жил улаанбуудай тариад гурав дахь жил нь амралтын ургамал тариалдаг. Гэвч энэ жил Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу улаанбуудай тариалсан” гэлээ. Тэрбээр шинэчилсэн найруулгад тариаланчдын саналыг нэмж тусгахыг хүсэж байв.

Сэлэнгэ аймаг ургацынхаа 55 хувийг хураах төлөв гарчээ. Нэгэнт ургац алдахаар болсон учраас аль болох алдагдал багатай гарахын тулд тариаланчид хураалтын ажилдаа яаралгүй, цаг агаарын байдлыг харж байгаа аж. Гантай жилийн нэг онцлог нь улаанбуудайн цавуулаг өндөр хувьтай ургадаг байна. Учир нь чийг бага агуулагддаг. Тухайлбал, Хушаант сумын эхний ээлжийн хураалтын улаанбуудайн цавуулаг чанар 26 хувьтай гарчээ. Энэ нь чанарын шаардлага хангах үзүүлэлт юм. Гурилын үйлдвэрүүд 23 хувиас дээш цавуулагтай улаанбуудайг гурил     үйлдвэрлэхэд

тохиромжтой гэж үздэг билээ. Тиймээс гурилын үйлдвэрүүдэд нийлүүлэх улаанбуудайн чанарт эргэлзэх зүйлгүй гэнэ. Улмаар нэг тонн улаанбуудайн үнэ 600- 650 мянган төгрөгөөр тоггох магадлалтайг тариаланчид хэлсэн юм. Өнгөрсөн жил 550 мянгаар тогтож байсан улаанбуудайн үнэ энэ жилийн ургацын байдлаас хамаараад ийнхүү өсөх магадлал өндөр байгаа аж. Орхон аймаг энэ жил 3998 га талбайд улаанбуудай тариалсан. Тэгвэл урьдчилсан балансаар 3761 га- гаас тариа хураахаар болсон.

Нэг га талбайгаас дунджаар 9.8 центнер улаанбуудай хураан авах бөгөөд хураалтын явцад урьдчилсан дүн өсөх болжээ.

Эцсийн баланс гарахад ургацын хэмжээ өснө

Салбарын яамнаас гаргасан урьдчилсан балансаар улсын хэмжээнд улаанбуудайн 49.9 мянган га талбай ургац алдаж, 32.5 мянган га талбай тэжээлд шилжихээр байгаа. Ингэснээр улаанбуудай тариалсан талбайн 77.1 хувийг, төлөвлөсөн ургацын 53.7 хувийг хурааж, гурилын хэрэгцээнийхээ 58.2 хувийг хангах тооцоо гарсан. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Хушаат, Баруунбүрэн, Орхоны

тариалангиин гол бүс нутаг. Эдгээр сумд ургац арвин газар олон байхад, эсрэгээрээ муу талбай ч олон байгааг дээр дурдсан. Гэхдээ компаниудын олонх нь 20-40 хувийн ургац алдах магадлалтайг хэлж байсан. Дээр нь ургацын эцсийн баланс гарахад эю тоо өснө үү гэхээс буурахгүй гэдгийг тодотгож байгаа юм.

Байгалийн гамшигт үзэгдэл гэдэг хэлж ирдэггүй асуудал. Усалгааны систем хөгжөөгүй манай газар тариалангийн салбарт тариаланчдын хувьд давагдашгүй хүчин зүйл ч гэх нь бий. Гэхдээ ган гачигтай жил гэхэд техник технологийн шинэчлэл хийсэн, сайн соортын үр тариалсан компаниуд ургацаа 100 хувь авах ч тохиолдол байгаа юм. Орхон аймгийн Жаргалант сумын нутагт тариалан эрхэлж буй “Алтан тошлой”, “Бүтлийн- Ундарга”, “Орхон тариа” зэрэг компани дээд тал нь 20 хувийн ургац алдахаар байгаа юм. Зарим талбайгаа 100 хувь ч хураасан байна. Тэдгээр компани Дарханы Ургамал тариалалт, судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үржүүлж гаргасан Дархан 144, Дархан 131 соортын элит үрийг тариалжээ. Энэ соортын үр нь ганд тэсвэртэй гэнэ. Мөн төрөл бүрийн бордоо, шавьжны эсрэг арга хэмжээг цаг тухайд нь авснаар 80 хувиас дээш ургац авч буй тухайгаа

Бүтлийн -Ундарга- компанийн захирал Л.Батсүх хэлсэн юм. Тэд зуншлага сайн байсан өнгөрсөн зургаан жилд олсон орлогоо техник, технологитоо зарцуулжээ. Гэхдээ гангийн улмаас нэг га талбайгаас авах ургацын хэмжээ 4.4 дахин буурсан байна. Сүүлийн үеийн технологиор уринш бэлтгэх болсон нь хөрсөнд сайнаар нөлөөлөх болжээ. Тариаланчид химийн аргаар уринш бэлтгэх болсон. Химийн уринш гэдэг нь хөрсөө хөндөхгүйгээр хөрсөн дээр ургаж байгаа зэрлэг ургамлыг устгаад буцаад хөрсөндөө үржил шимээ өгдөг байна. Сэлэнгийн Хушаат суманд ч энэ төрлийн арга хэмжээ авсан компаниуд 80 хувийн ургац хураана. Харин муу газраа 90 орчим хувиийн алдагдал хүлээхээр байгаатай таарсан. Эдгээр сум өндөрлөг, хөрс сайтай бүс нутагт багтдаг. Тиймээс цаг алдалгүй арга хэмжээ авч  илүү хөдөлмөрлөсөн нь боломжийн хэмжээнд ургац авч чаджээ.

Урамшуулал зайлшгүй шаардлагатай

Энэ үеэр Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Сэлэнгэ аймгийн “Өгөөж мандалуул” компанийн захирал Б.Пүрэвсүрэнтэй уулзаж санал бодлыг нь сонссон.

Сайд:     Та тэргүүлэх тариаланчийн     хувьд

улаанбуудайн урамшууллын системийг юу гэж боддог вэ?

Б.Пүрэвсүрэн:     Манай компанийн хувьд энэ жил урамшуулалд хамрагдаагүй байгаа. Тариаланчид жилд ганц удаа борлуулалт хийдэг. Үллсэн хугацаанд нь зээлээр амьдарч ирсэн. Тиймээс урамшуулал  зайлшгүй шаардлагатай.  Ялангуяа хүндрэлтэй байгаа энэ жил. Тариаланчид өнгөрсөн жил арвин ургац авсан. Тэр үед улс урамшууллаа багасгасан. Иймээс хүнд үед нь дэмжих хэрэгтэй байна. Энгийн үед бол урамшууллыг яаж олгох нь чухал байна. Тухайлбал, үрийн улаанбуудайнд урамшуулал олгодоггүй. Үрийн буудайн өртөг таваарынхтай ижил байдаг.

Сайд: Энэ жилээс улаанбуудайн  чанарыгхаргалзан узэж урамшуулал олгохоор судалж байгаа. Та ямар саналтай байгаа вэ?

Б.Пүрэвсүрэн: Энэ жил улаанбуудайн үнэ тодорхойгүй байна. Ургац хураалт дууссаны дараа хэдий хэмжээний улаанбуудайнд урамшуулал олгохоор байна. Түүнээс хамаарах байх. Гэтэл юу ч болоогүй байхад улаанбуудай импортлох яриа гарсан нь тариаланчдын сэтгэл санаанд нөлөөлөөд байна.

Сайд:     Тариаланчид тариагаа хурааж, гурилын үйлдвэрүүдэд тушаасны дараа улаанбуудай импортлох тухай ярина. Энэ жил тариаланчид гурилын  үйлдвэрүүдэд улаанбуудайгаа нийлүүлэхэд яам оролцохгүй.   Гурилын үйлдвэрүүд эхний ээлжинд дотоодын улаанбуудайг бүрэн худалдаж авсны дараа буюу улсын хэрэгцээнд хэдий хэмжээний нөөц дутах нь        тодорхой болсны дараа импортын асуудлыг хөндөх юм. Тариаланчдад өр төлбөрөө төлөөгүй компаниудад хөнгөлөлттэй зээл өгөхгүй. Мөн улаанбуудайн ямар нэгэн квот олгохгүй гэдэг шаардлага тавьж байгаа. Одоогоор гурилын хэрэгцээ дутах нь тодорхой байна. Тиймээс улаанбуудайг нэг цонхны бодлогоор оруулах учраас үнийн хувьд хямд байх болов уу.

Өвөлд бэлтгэж эхэлжээ

Гантай зуныг үдсэн малчид өвөлжилтийн бэлттэл ажилд ханцуй шамлан оржээ. Сэлэнгээс Орхон аймаг орох замд уулын бэл бүрт хадсан бухал үзэгдэх нь намар болсныг тодотгож байх шиг. Тус аймагт сүүлд орсон бороонд хадлан авах хэмжээнд өндөр өвс ургаагүй ч малын тарга тэвээрэгт сайнаар нөлөөлсөн  талаар малчид хэлж байлаа. Дархан-Уул аймгийн Хонгор сумын малчин Б.Пүрэвдорж дүүгийн хамт хоёр айлын гурван мянга орчим малд хадлан тэжээл бэлдэж байхтай бид таарсан юм. Тэрбээр “20 га талбайд хадлан хадах зөвшөөрөл сумаас  өгсөн. Одоогоор 50 гаруй хувийг нь хадсан байна. Бид жнлдээ 50-60 машин өвс авдаг. Энэ жил тэнгэр хангайн байдлаас хамаараад 200 орчим машин өвс авна. Тэгэхгүй бол хэцүү болох магадлалтай байна.

Энэ жил боодолтой өвсний үнэ өндөр байгаа. Өнгөрсөн жил зах дээр нэг боодол өвс мянга гаруй төгрөг байсан. Харин энэ жил зургаан мянга орчим болсон сурагтай” гэсэн юм. Тэд бага оврын трактораар хадлангаа хадаж байсан бөгөөд 20 га талбайг долоо хоног хүрэхгүн хугацаанд       хадаж бэлэн болгодог байна. Тус аймагт сая мал өвөлжинө. Жилдээ 150 мянган тонн хадлан хаддаг. Энэ жил тэр хэрэгцээг хангаж чадахгүй гэнэ. Гэхдээ чадах чинээгээрээ      өвөлд       бэлдэж байгаа талаар тус аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга Х.Даваахүү хэллээ. Орхон аймгийн Жаргалант сумынхан ч хадлан тэжээл бэлтгэх ажлыг эхлүүлсэн байна. Тус суманд 70 орчим мянган мал өвөлжих тооцоо гарчээ. Энэ тооны малыг өвөлжүүлэхэд 150 мянган тонн өвс, 114 тонн ногоон тэжээл, 200 тонн үйлдвэрийн тэжээл шаардлагатай аж. Үүнээс 463 тонн өвсийг хүн хүч дайчлан бэлтгээд байгаа. Энэ мэтээр аймаг, сумд хувийн хэвшилтэй хамтран хадлан тэжээлийн нөөцөө бэлдэж эхэлсэн. Тухайлбал, Хэнтий аймаг таван компанитай гэрээ байгуулж шаардлагатай нөөцөө бүрдүүлэхээр болсон. Харин улсын хэмжээнд сая тонн хадлан тэжээл шаардлагатай байгаа. Тиймээс Сүхбаатар, Дорнод аймагт 600 гаруй мянган га газраас хадлан бэлдэж байгаа юм. Хамгийн сүүлийн мэдээгээр 10 орчим хувийг бэлтгэсэн байна.