Зарим тариаланч худал цуурхал тарааж улаан буудайн хомсдол үүсгэж байна
Монголчууд үеэс үед мичин жилиин зудыг анхааруулж ирсэн. Иймд мичин жилд хоол хүнс, малын өвс, тэжээлээ бусад өвлөөс илүү базааж ирсэн.
Ирэх өвөл мичин жил тохиож буй. Малчид болон ус цаг уурын мэргэжилтнүүд ирэх өвөл цаг агаар хүйтэрч, хөр цас их унаж магадгүй гэж байгаа. Хүнс хөдөө аж ахуйн яам энэ оны ургацын балансыг өчигдөр танилцуулав. Үүнд дурдсанаар манай улс 49.9 мянган га талбайн ургац алдах нь. Мөн 32.5 мянган га талбайн улаан буудайн тариаланг малын тэжээлд хэрэглэхээс өөр аргагүйд хүрчээ. Ингээд манай улс энэ онд тариалсан талбайнхаа 77.1 хувиас төлөвлөсөн ургацынхаа 53.7 хувийг хураан авах тооцоо гарч байна. Энэ нь манай улсын гурилын хэрэгцээний 58,2 хувийг хангах аж.
Шинэ ургацын ногоо гарсан ч үнэ өндөр байгаа. Тэгвэл ургацын баланст тооцсоноор 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо 28.7 мянган тонн тосны ургамал хураан авна. Эндээс харахад төмсний хэрэгцээгээ бүрэн хангах аж. Харин бусад хүнсний ногооны 50 орчим хувийг хангах бололтой.
Үүнээс гадна 53.9 мянган тонн малын тэжээл бэлтгэх юм. Улаан буудайн ургацын болц харилцан адилгүй, намхан байна. Гэтэл энэ сард орсон борооны улмаас тариа хэнзлэн ургах, болц удаашрах төлөвтэй болжээ. Энэ нь ургац хураалтыг удаашруулж болзошгүй болоод байгаа юм.
Манай улс жилд 320 мянган тонн улаан буудайгаар гурил үйлдвэрлэж ашигладаг. Харин энэ намар гурил үйлдвэрлэхэд 186,2 мянган тонн улаан буудай үлдэх юм. Үүн дээр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 27.4 мянган тонн улаан буудайг нэмж тооцвол 213.6 мянган тонн нөөц бүрдэх ажээ. Мэдээж энэ нь ирэх жилийн ургац хураалт хүртэлх гурилын хэрэглээг хангаж хүрэлцэхгүй, 106.4 мянган тонн улаан буудай дутагдахаар байна. Иймд дутагдаж буй улаан буудайг импортоор авахаас өөр сонголтгүй болжээ. Уг нь энэ онд 512.3 мянган гаталбайд тариалалт хийж үр тарианыхаа хэрэгцээг бүрэн хангана хэмээн тооцож байлаа.
Гурилын үйддвэрүүд улаан буудайгүй зогсч эхэлжээ
ХХААЯ-наас энэ оны ургацын блансын талаар холбооны гүйцэтгэх захирал С.Санжхүү ирсэн байв. Тэрээр "Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нөөц улаанбуудайг гурилын үйлдвэрүүдэд
яаралтай нийлүүлэх шаардлагатай байна. Учир нь, манай үйлдвэрүүд улаан буудайгүй болж сул зогсолт хийж эхэлсэн. Аравдугаар сар гэхэд гурилын бүх үйлдвэр зогсч магадгүй боллоо. Иймд нэгдүгээр гурилын үнэ 1500 төгрөгт хүрч мэднэ. Манай холбооны удирдлагууд энэ асуудлаар ХХААЯ-ныхантай уулзаж санал тавьсан. Гурил үйлдвэрлэгчдэд улсын нөөцийн болон импортын улаан буудай нийлүүлэхдээ тариаланчдад өргүй, бүтээгдэхүүний үнэ нэмэхгүй байх зэрэг шаардлага . тавьж байгаа. Өнөөдөр өргүй гурилын үйлдвэр цөөхөн. Иймд гурилын үнийг нэмэгдүүлэхгүйн тулд өр зээлтэй гэж ялгалгүй улаан буудай нийлүүлэх шаардлагатай байна" гэсэн билээ.
Гурилын үйлдвэрүүд арилжааны банкуудад 26 тэрбум төгрөгийн зээлтэй байгаа аж. Энэ зээлийг нь Засгийн газар, Монголбанкны хамтран хэрэгжүүлсэн "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн хөнгөлөлттэй зээлд шилжүүлж төлөх хугацааг нь нэг жилээр хойшлуулахаар шийдвэрлэсэн байна. Үүнээс гадна Тариалан эрхлэлтийг дэмжих сан хаврын тариалалтад зориулж тариаланчдад зээл олгосон. Уг зээлийг төлөх хугацааг мөн нэг жилээр хойшлуулах болжээ.
Нэгдүгээр гурилын бөөний үнийг 850 төгрөгт барина
Тариалан эрхлэгчдийн холбооноос энэ онд ургацын 70 гаруй хувийг алдлаа. Энэ нь ХХААЯ-ны алдаатай бодлогоос шалтгаалсан гэсэн мэдээлэл гарсан. Гэтэл тус яамнаас гаргасан ургацын баланс тариаланчдын мэдээлэлтэй зөрж байгаа юм. Энэ хоёр мэдээллийн талаар ХХААЯ-н нэгжээс цуглуулсан мэдээлэлд үндэслэн ургацын баланс гаргаж буй юм. Иймд ХХААЯ- наас гаргасан ургацын тооцоо албан ёсны үюн зөв мэдээлэл болно" гэлээ. ХХАА-н сайд Р.Бурмаа “Гурипын жилийн хэрэгцээг бурэн хангах улаан буудайн нөөцөд санаа зовох зүйлгүй.
Зарим тариаланч өөрийн нөөц болон энэ жилийн ургацаа үнэд оруулж зориуд хомсдол үүсгэж худал цуурхал тараасан. Тухайлбал, энэ онд ургацынхаа 70-80 хувийг алдана гэж байгаа юм. Үүнээс үүдэн зарим гурилын үйлдвэр бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн явдал гарлаа. Манай яамнаас нэгдүгээр гурилын бөөний үнэ 850 төгрөг байх шаардлага гурилын үйлдвэрүүдэд тавина. Уг шаардлагыг биелүүлэх гурилын үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлнэ. Тариалан эрхлэлтийг дэмжих санд 27.4 мянган тонн улаан буудайн нөөц бий. Энэ жил нэг га талбайгаас авах ургацын хэмжээ буурсан ч тариаланчдаас улаан буудай хураан авна.
Тэгэхдээ бүгдийг нь худалдан авч чадахгүй. Гурилын үйлдвэр тариаланч хоёр өөрсдөө зохицоод улаан буудайн наймаа хийнэ. Тэдний арилжаанд төр оролцож зохицуулахгүй. Харин улсын нөөцөд авах улаан буудайн үнийг тэдний арилжааны дунджаар тооцно" гэж мэдэгдэв.
Ургац алдахад цаг агаар, технологийн алдаа нөлөөлсөн
. Тариалалтын үе буюу тавдугаар сард газар тариалангийн бүс нутгаар хүйтэн, хур тунадасгүй байв. Мөн зургадугаар сард агаарын температурын хэлбэлзэл их, олон хоног халж ган болсон. Ялангуяа таримал ургамлын ургаж эхлэх үед 34-38 хэм хүрч халсан. Энэ халалт нь хөрсөн'дээр 60- 64 хэмд хүрсэн тул таримал ургамлын ургалт, өсөлтөд сөрөг нөлөөлж ургац алдахад хүргэсэн билээ. Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “ Ургац алдахад олон хүчин зүйл нөлөөлсөн. Тухайлбал тариалалтын үер ган болж нар шарсан, зарим аж ахуйн нэгж уринш хийгээгүй, технологийн дагуу тариалаагүй юм. Манай яам бол бусадтай цаг уурын мэдээний хэрэглэгч. Гэтэл өнгөрсөн зун цаг уурын урьдчилсан мэдээ их зөрүүтэй гарч байсан. Тэгээд ХХААЯ өнгөрсөн тавдугаар сарын 25-нд газар тариалангийн бүс нутаг үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах санал Засгийн газарт тавьж шийдүүлсэн. Түүнээс биш манай яам үүлэнд зориудаар нөлөөлөх мөнгө хөрөнгийг захиран зарцуулдаггүй.
Үүнийг БОНХЯ хариуццаг. Цаг уурын 10 хоног тутмын мэдээ зөрдөггүй. Харин хоёр гурван сараар урьдчилан тооцсон мэдээ зөрүүтэй байдаг гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдэгдсэн" гэлээ. Ургац хураах үед цаг агаар ямар байх урьдчилсан мэдээг Цаг уурын хүрээлэн энэ сарын ирэх долоо хоногийн сүүлчээр гаргахаа Хүнс хөдөө аж ахуйн яаманд мэдэгджээ.
Улаан буудайн урамшуулалд 12.5 тэрбум төгрөг төлөвлөв
Тариаланчид улсын нөөцөд нийлүүлсэн улаан буудайн хэмжээгээр төрөөс урамшуулал авдаг. Өнгөрсөн онд урамшуулалд 26 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэж байв. Тэгвэл энэ онд ХХААЯ- наас 12.5 тэрбум төгрөг улаан буудайн урамшуулалд олгохоор төлөвлөж Сангийн яаманд өгчээ. УИХ уг асуудлыг ирэх арваннэгдүгээр сарын 15-наас өмнө шийдвэрлэх юм. Гэтэл зарим тариаланч урамшуулал авахгүй.
Урамшуулал өгч байж зах зээлд өндөр үнэ хүргэн зарах улаан буудайг маань хямдруулдаг гэж байгаа аж. Нэг хэсэг нь урамшуулал авахаа мэдэгджээ. Нөгөө хэсэг нь урамшууллын оронд бордоо 'авах,' усжуулалтын систёмдээ дэмжлэг авах зэрэг санал гаргаад байна. Иймд ХХААЯ тариаланчдаас урамшуулалын талаар судалгаа авах болов. Одоогоор 300 гаруй аж ахуйн нэгжийн 150 орчим нь уг судалгаанд хамрагджээ. ХХААЯ-ны мэдээлсэнээр цаашид Тариалангийн тухай хуульд газар тариалан эрхлэх аж ахуйн нэгжүүд заавал мэргэжлийн агорномичтой байх, тариалалтын технологи мөрдөн ажиллах шаардлага тавьж буй аж. Мөн усжуулалтын систем ашиглавал татварын хөнгөлөлт үзүүлэх хуулийн төсөл Засгийн газарт өргөн барьжээ