Хүн, хөдөлмөрөөс буудайн гарц шалтгаалж байна
2015.08.31

Хүн, хөдөлмөрөөс буудайн гарц шалтгаалж байна

Энэ зуны хэт халалтын улмаас тариаланчид маань ургацынхаа 70 хүртэл хувийг алдаж болзошгүй болсон талаар мэдээлэл хийж, төрөөс олон талын дэмжлэг хусээд буй.

Гол нь тариаланчид арилжааны банкууд болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээлийн хугацааг уртасгах, хүүг нь бууруулах тал дээр дэмжлэг хүсч буй.

Мөн импортын буудай оруулахыг эсэргүүцэж, буудайн үнэ чөлөөлөх гэх зэргээр олон шаардлага тавьж, салбарын яамтайгаа ойлголцохгүй байна хэмээн гомдол мэдүүлээд байгаа. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас ургацын урьдчилсан балансаар төлөвлөсөн ургацын 53.7 хувийг авах боломжтой гэсэн дүн гарсныг илэрхийлж, гурилын үнийг нэмэгдүүлэхгүйн тулд импортын буудайг нэг цонхны зарчмаар оруулж ирэхээс өөр аргагүй гэдгийг мэдэгдон. Энэ жилийн хувьд буудайн үнэ хэд байх нь тодорхой    болоогүй байна.

Тариаланчдын хувьд өнгөрсөн жилийн ургацын  үнээс бууруулахгүй, харин ч нэмэх хүсэлтэй байгаа нь тодорхой.

Ургац      хураалтын      ажил зарим бүс нутагт эхэлж байна. Гэхдээ тариаланчдад есдүгээр сарын эхээр орох нэг удаагийн борооны дараа хураалтаа эхэлнэ гэсэн хүлээлт ч байна. Өнгөрсөн баасан гаригт ХХАА-ны сайд Р.Бурмаа болон 'холбогдох албаны мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийнхэн тариалангийн талбайг зорив. Тус суманд Сэлэнгэ аймгийн нийт буудайн тариалангийн 10-аад хувь нь ногддог. Энэ жилийн хувьд 12061 га-д улаанбуудай тариалсан ч 7712 га талбайгаас ургац хураахаар урьдчилсан баланс гарчээ. Нэг га-гаас дунджаар 13.2 цн ургац хураахаар тооцож, 9910 тонн буудай авна гэж төлөвлөжээ. Энэ нь төлөвлөсөн ургацынх нь 65 хувь болж буй аж. Зарим талбайд зуны 90 хоногийн турш ганц дусал ч бороо ороогүй болохоор аргагүй ургац алдсан гэдгийг сумын хөдөө аж ахуйн тасгийн дарга хэлж байлаа. Бидний анхлан зорьж очсон тапбай бол “Цэгээн уст" компанийх байлаа. Өдийд улаан 'буудай бусэлхий давсан өндөртэй шаргалтан байдаг ч тус талбайн хувьд ялимгүй

богино байгаа нь илт. Зарим талбайгаа ангилан хадаж, буудайгаа хүчээр болцыг нь гүйцээхээр налуулжээ Харин нэг хэсэг талбайн буудай бүүр ногооноороо ч харагдав.

Салбарын мэргэжилтнүүд буудайн толгойноос тасдан авч алган дээрээ цайруулж, үлээж, зажилж байгаа харагдана. "Цэгээн уст" компанийн захирал Б.Ганболд угтан авч, ажлаа танилцуулав. 4000 га орчим эргэлтийн талбайтай тус компани жилдээ 2000 гаран га-д тариалалт хийдэг. Урьдчилсан балансаар га- гийн дундаж ургац нь 15 цн орчим байгаа гэнэ. Б.Ганболд захирал буудайн тариалалт, үйл ажиллагааныхаа тапаар хэрхэн ярьсныг эхлээд хүргэе.

Танай компанийн хувьд гантай жилд га-гаас дунджаар 15 цн ургац авна гэхээр боломжийн сонсогдож байна. Тариалалтын явцад гол анхаарлаа хандуулж ажилласан зүйл нь юу байв?

-Ургац алдаагүй гэж хэлж чадахгүй. Алдсан. Га-гаас 20 цн авах газар байхад 10 бас 5-ыг ч авах талбай байна. Ямар ч байсан тариагаа алдагдалгүй хураах зорилго тавьсан. Манай компанийн хувьд өнгөрсөн жилүүдэд техник, технологийн шинэчлэл харьцангуй сайн хийсэн. Газар тариалангийн томоохон аж ахуйн нэгжийн нэг учраас яамнаас хэрэгжүүлсэн техник, технологийн төсөлд оролцож, энэ жил

хийн даралтат үрлэгч, трактор авч тариалалт хийсэн. Өмнө нь ч арилжааны банкны зээл, төслөөр техник технологио нэлээн сайн шинэчилсэн. Нийт төлөвлөсөн тарианыхаа 60-аад хувийг авна. Хушаатын энэ тапбайгаас 2014 онд га-гаас 30-аад цн авсан бол энэ жил 15-ыг авлаа. Тариа алдсан талбайгаа шууд л уриншилсан.

-Талбайн зарим хэсэгт тариан түрүү ногооноороо байгаа харагдлаа?

-Анзаарвал ногоон байгаа талбайн тариан түрүү илүү сайн ургасан байгаа. Талбайгаа хуваагаад туршилтын журмаар нано технологийн щинэ бордоог туршиж үзон. Хятадад маш үр дүнтэй ашиглагдаж байгаа бордоо. Дотоодын хөрөнгөөр авч туршлаа. Талбайнхаа нөгөө хэсэгт дотоодынхоо нийлмэл бордоог ашигласан. Болц нь яагаад удаан байна вэ гэхээр бүх тариагаа тариалж дууссаны дараа туршилтын талбайгаа тариалсан. Га-гийн ургац нь өндөр байх нь тодорхой. Гантай жилд ч дунджаар 20 гаруй цн нь буудай авах нь. Хөрөнгө хүч зарвал үр дүн гарах нь харагдаж байна. Шинэ техник технологи маань ч энэ талбайдаа тохирч байгаа юм.Техник идээшүүлэлти^н технологиодоо       бордоогоо шууд хийгээд тариалсан. Дарханы эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн нано бордоог өөрийнхөө лабораторид туршсан. Хээрийн соёололтыг нь манай талбайд туршиж байна. Гурилын чанарт нөлөөлдөг бурятский 79 үр. Бордоогоо зөв хэрэглэж чадвал гантай жилд ч ургац алдахгүй байх боломжтой гэдгийг ямар ч байсан бид харлаа. Нэг зовлон бол нэг тонн буудайны маань өртөг өсөөд байгаа юм. Түүнээс сайхан ургуулах боломж байна.

Т.Баасандорж: Тариаланчид хэдэн жил сайн ургац авсандаа найдаад гуурсанд ихээр тариалсан

/ Хушаат сумын Хөдөө аж ахуйн тасгийн дарга /

Танай сумын     хувьдбороо хур багатай     байсан. Гэхдээ аж ахуйн нэгжүүдийн хувьд уринш хийсэн байдал, бордоо ашигласан  эсэхээсхамаарч ургацын    төлөвхарилцан адилгүй   байгаа харагдлаа?

-Манай суманд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа 22 аж ахуйн нэгж байна.

2008 оноос хойш манайхан техникийн шинэчлэл маш сайн хийсэн. Үүнийгээ дагаад технологи ч шинэчлэгдэж байна. Тиймээс гантай жил га-гаас авах ургац харьцангуй гайгүй байна. Яах аргагүй бүтэн 90 хоногийн нар шарсан газарт л ургац алдаж байна. 12061 га-д улаан буудай тариалсан. Нийт төлөвлөсөн ургацын 65 хувийг авна гэсэн урьдчилсан тооцоо гарсан.

Бусад сумын хувьд ургацаа 70 хүртэл хувиар алдсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Ургац уулын ар өвөрт тариалснаас бус хөрсний үржил шимээс л шалтгаална. Энэ жил бороо хур тариаланчдыг үнэхээр шалгалаа. Өнгөрсөн жил уриншаа чанартай хийгээд тариалсан газар бол ургацаа авч л байна. Уриншаа муу хийсэн компаниуд ургац авахгүй. Наймдугаар сарын 10-даар л анхны бороо орсон шүү дээ. Буудай үнэхээр тэссэн. Ёстой аргагүй гандаад бүх навч нь шатаад унасан талбай бий.

Зургадугаар сарын 23-нд ганцхан удаа бороо ороход л сэргэчихсэн талбай ч байна. Анхны хураасан будаа маань цавуулаг нь 26 хувьтай, чийг нь 14 хувьтай байгаа. Энэ нь будаа аргагүй л хатсаны шинж. Болц хэтэрсэн байна гэсэн үг.

Зарим талбайгаас га-гаас долоон цн гарантай авах нь гээд төсөөлж байтал дөрөв гаран авч байгаа юм. Хэт болчихсон, хатсан буудай хураалтын явцад ихэнх нь хаягдчихаж байна. Гэхдээ ургацын урьдчилсан баланс биелэх боломжтой гарсан.

-Буудайн цавуулаг 26 хувь, чийг 14 хувь байна гэдэг гурилын үйлдвэрүүд дуртай нь аргагүй авах чанар биш үү?

-Гурилын үйлдвэрүүд яг ямар чанар стандарт тавьж байгааг нарийн сайн мэдэхгүй байна. Миний мэдэхээр сүүлийн жилүүдэд чийг багатай байх ёстой гэсэн шаардпага тавьдаг болсон байна лээ. 14 хувийн чийг гэдэг хурааж байгаа нөхцөлдөө бол тохиромжгүй. Дунджаар 17 хувьтай байхад нь хураах ёстой. Гурилын үйлдвэрүүд чийгийг 14 хувь гэсэн шаардлага тавихаар хурааж байх үед буудай маш ихээр хаягдана. Үтрэм дээр хатаах боломж муу учраас аль болох буудай 17 хувийн чийгтэй ол байх хэрэгтэй. Цавуулаг бол жил өндөр байдаг. Би 33 жил агрономичоор ажиллаж байна. Хоёр нийгмийн үед ажиллалаа. Тэгэхээр гурил үйлдвэрлэг-ид маань тариаланчдаа бас бодож авч буй буудайндаа шаардлага тавих хэрэгтэй.

-Аж ахуйн нэгжүүд энэ жил гуурсанд маш ихээр тариалалт хийж, ургац их алдлаа гэж байна. Та бүхний зүгээс үүнд анхааруулга өгөх хяналт тавих боломжтой юу?

-Аж ахуйн нэгжүүд маань сүүлийн жилүүдэд тогтвортой ургац авсандаа найдаад гуурсанд тарьж хэрэгтүй ээ гээд анхааруулаад байхад л тарьсан. Ахиухан ургац аваад сурчихсандаа йайдаад. Ган болно, цаг агаар хуурайшина гэдгийг мэдэхгүй тариаланч олон байна шүү. Гантай жил болох нь гээд анхааруулсаар байтал гуурсанд, муу хийсэн уриншинд тарьчихсан. Ялангуяа рапсыг манай сумын хэмжээнд 3000 га-д тариалсан. Хэлоэр байтал өөрсдөө алдагдалд орж байгаа аж ахуйн нэгжүүд байна. Энэ жилийн хувьд рапсыг бүгдийг нь акталсан. Ихэнхийг нь уриншилсан.

-Үрийн хувьд ирэх жил нэлээн асуудалтай болох нь ээ?

-Бололцоотой аж ахуйн нэгждээ үрээ авч үлдэнэ. Гэтэл үрээ ч авч үлдэж чадахгүй жижиг аж ахуйн нэгж байна. 300-500 га-д тариалдаг аж ахуйн нэгжүүд бололцоотойгоосоо болон Тариалан эрхпэлтийг дэмжих сангаас үр авах нь.

 

Б.Пүрэвсүрэн:  Тонн буудайн үнэ 650 мянга орчим төгрөг бол боломжийн байх нь

/ Хушаат сумын Өгөөж Мандал уул” ХХК-ийн захирал/

-Танай компанийн урьдчилсан баланс га-гаас хэдэн цн орчим байхаар гарч байна вэ?

-Манайхтаваарлагулаан буудай тариалдаг. Өнгөрсөн хоёр жилд Дарханы ургамал тариалангийн, эрдэм шинжилгээний хурээлэнгээс элит үр авч үржүүлж байгаа. Энэ жилийн хувьд 131 болон 144 сортын үрээр тариалсан. 144 сортын үрээр тариалсан талбайд га-гийн ургац 20-22 цн урьдчилсан баланс гарч байгаа. Ургацаа хураахаар.янз бүр гарах байх. 131 нь өндөрлөг газарт шинээр элит үр авч үржүүлсэн.

Га-гаас 26-27 цн өндөрлөг газартаа. Гантай үеийн нөхцөлд 14- 15 цн гээд янз бүр л байна. Нийт компанийн хувьд 16 цн орчим авна. 1500 га-д тариалалт хийсэн. 240 орчим га-гийн ургац алдсан. Манайх урд жил га-гийн дундаж ургац 23 цн байсан.

-Өөрсдийн үйлдвэрлэсэн бордоог ашиглаж байгаа гэж сонссон?

-Шинэ технологи шинэ үрийн хажуугаар өөрсдийн үйлдвэрлэсэн бордоог ашигласан. багануурт манайх бордооны үйлдвэр байгуулаад өөрийн талбайд туршиж үзлээ. Үр дүнд нь ургац ч нэмэгдсэн. Бордоо маань үйлдвэрлэлд нэвтрээд ирэхээр үр өгөөжөө өгөх байх. Гантай жилийн хүнд нөхцөлд бусад компанийг бодвол гайгүй ажилласан гэж бодож байгаа. Нийт хураах талбайнхаа 80 хувийг хураана. Өндөрлөг, хөрс сайтай, бордоо, хүч хөдөлмөр гээд бүх л зүйл нэгдэж байж гантай нөхцөлд ургац бага алдлаа.

-Бордооныхоо  талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Багануурт нуүрсний уурхай түшиглээд нүүрс, бууц, шувууны сангас, ясны гурил, азот, фосфор гэх мэтийг холиод ррганик бордоо хийж, туршиж байна.

-Одоогоор танайд хэчнээн хүн ажиллаж байна вэ?

-30 гаруй ажилтантай Би өөрөө агрономичоо хийдэг. Энэ салбарт 35 дахь жилдээ ажиллаж байна. Трактор комбайнчаас эхлээд агро хүртэл ажилласан.

-Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас дэмжлэг авсан уу?

-Тариалан эрхлэлтийг дэмжих санд тодорхой хэмжээний өр бий. Техник авсан. Графикийн дагуу төлж байгаа. Гайгуй бага өр үлдсэн. Сангаас энэ жилийн хувьд дэмжлэг аваагүй. Ер нь төрөөс тариаланчдад маань зайлшгүй дэмжлэг хэрэгтэй. Ялангуяа тодорхой хэмжээний урамшуулал авсны хүчинд зээл, зээлийн хүүгээ төлж байна. Бид чинь жилд ганц л удаа борлуулалт хийдэг шүү дээ. Тэгэхээр урамшууллаа цаашдаа чанарт нь тохируулж өгөх үү, нийт хураасан буудайнд нь өгөх үү, үр үржүүлж байгаа компанидаа өгөх үү гээд л асуудлаа шийдвэл заавал өгч байх хэрэгтэй л гэсэн бодолтой байна.

-Энэ жил буудайгаа хэдэн төгрөгөөр борлуулбал боломжийн байх тооцоо хийсэн бэ?

-Өнгөрсөн жил тонныг нь мянган төгрөгөөр борлуу урамшуулал авч байсан. Энэ жил үнэ одоогоор тодорхойгүй ба йна. Гэхдээ бидний хувьд гурилын үйлдвэрүүдтэйгээ гэрээ хийгээд тухайн үеийн буудайн ханшаар борлуулна заримаас нь урьдчилгаа авчихсан нь биднийг эхлээд ургацаа хураан авсны дараа яамны зүгээс хэр хэмжээний буудай гаднаас оруулж ирэх вэ гэдгээ тодорхойлох хэрэг байх. Түүнээс дөнгөж буудай  хурааж авах гэж байхад гаднаас мянган тонн буудай оруулж ирнэ, тонн нь 450 мянган төгрөг байна гэх асуудал яригдаад байна.

Эхний тооцоогоор тонн буудай гурилын үйлдвэрт тушаах үнэ нь 61 650 мянган төгрөг байвал боломжийн. Үүн дээр урамшуулал ороод шүү дээ. Энэ жилийн хувьд га-гаас авч бай ургац нь бага учраас зардал өндөр гарч байна л даа.

Р.Бурмаа: Гурилын үйлдвэрүүдэд дотоодын тариаланчдынхаа буудайг ав гэсэн шаардлага тавьж байгаа

Тариаланчидтай уулзаж явахдаа ХХАА-н сайд Р.Бурмаа зарим асуултад хариуллаа.

-Ургац алдсан компаниудын хувьд хамгийн түрүүнд төрөөс хүсч байгаа зүйл бол зээлийн төлөлтийг хойшлуулах,       хугацааг сунгах. Энэ талаар яамнаас хөнгөлөлт үзүүлэх ямар боломж байгаа вэ?

-Арилжааны банкны зээлэнд төрийн зүгээс нөлөөлөх боломжгүй. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 10, 30, 50 хувийн урьдчилгаа төлөөд зээлээр шатахуун, ургамал хамгаалах бодис, бордоо аж ахуйн нэгжүүд авсан байгаа. Энэ зээлийг ургац алдсан компаниудын хувьд хойшлуулах боломжтой. Яамны хүрээнд шийдвэрлэж болно. Гэхдээ ургац алдсан хувь хэмжээнээс хамаарч шийдвэрлэнэ. Өр зээлээ цуглуулж авч байж бид ирэх жил тариаланчдадаа дэмжлэг үзүүлнэ. Цаашдаа бид тариаланчдаа даатгалд хамруулья гэж төлөвлөж байна. Даатгалын компаниуд эрсдэлтэй гэж үзэж байгаа учраас давхар даатгалын системд хамруулбал тариаланчдад ашигтай байх болно. Даатгалд хамрагдчихвал арилжааны банкууд арай бага хүүтэй зээлд хамруулах, найдвартай бизнес эрхлэгч гэж харах боломжтой.

-Урамшууллыг энэ жил хэрхэн олгох вэ. Буудайн чанараас       шалтгаалж, урамшууллын хэмжээ өөр байна ч гэж байна?

-Ирэх жилийн төсөвт урамшуулалд 12,5 тэрбум төгрөг суулгасан. Хэрвээ ирэх жилийн төсөвт энэ дүнгээрээ батлагдчихвал тариаланчид маань бүхэлдээ урамшуулалд хамрагдах       боломжтой.

Гурилын үйлдвэрт тушаасан буудайн тонн тутамд 70 мянган төгрөг олгоно гэсэн Засгийн газрын тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа. Гол нь хүнсний стандартад тэнцсэн улаанбуудай байх ёстой. Хүнсэнд тэнцээгүй бол малын тэжээлд тушаана. Малын тэжээлд тушааж буй буудайнд нь тариаланчдад дэмжлэг өгөх зорилгоор улсын нөөцөд авах жилийн төсвийг нэмж суулгасан. Урамшууллын талаар бид судалгаа хийж л байна. Тариаланчдын өмнөөс хэрэггүй гэх нэгэн ч байна. Гэхдээ тариаланчидтай уулзахаар    урамшуулал

хэрэгтэй гэдэг нь тодорхой байна. Гэхдээ яамны зүгээс урамшууллыг хэрхэн олговол тариаланчдад илүү дэмжлэг болох вэ гэдгийг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар судлуулж байна. Бордоо, ургамал хамгаалах бодис, тоног төхөөрөмж хөнгөлөлттэй үнээр өгч ,байгаа ажилдаа илүү хөрөнгө зарцуулаач гэсэн хүсэлт тариаланчдаас гарсан. Тал талын саналыг л сонсч байна. Ямар ч байсан ирэх жилийн төсөвтөө урамшууллын мөнгөө төсөвлөөд суулгасан. Арваннэгдүгээр сард төсөв батлагдахаар       тодорхой болно. Өнгөрсөн жилийн урамшууллын мөнгөө аваагүй тариаланч нэг ч байхгүй. Манай тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр бүх тооцоо нь гарчихсан, тодорхой байгаа.

-Гурилын үйлдвэрүүд өнөөдрийг хүртэл өнгөрсөн жил авсан буудайн үнээ тариаланчдад төлөөгүй тохиолдол бий. Тэгэхээр гурилын үйлдвэрүүдэд энэ тал дээр шахалт үзүүлэх боломж бий юу?

-Зарим гурилын үйлдвэрүүд тариаланчдаас авсан буудайн үнээ төлөөгүй асуудал байгаа. Ийм гурилын үйлдвэрүүдэд яамны зүгээс Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн элеваторт байгаа улаанбуудайнаас олгохгүй. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг нь сунгахгүй. Тариаланчдад өрөө төлсөн, өр зээлгүй бол хөнгөлөлттэй  зээлийнх нь хугацааг сунгаж, мөн импортоор оруулж ирэх буудайнаас нийлүүлэлт хийнэ. Яамны зүгээс эхний ээлжинд дотоодынхоо тариаланчдаас улаанбуудайгаа худалдаж ав. Цаг хугацаанд нь гэрээнийхээ дагуу өр төлбөрөө барагдуулсан бай гэсэн шаардлага тавьж байгаа.

-Тариаланчид буудайгаа хурааж авч дуусаагүй байна. Гэтэл импортын буудай, тэр тусмаа үнийн хувьд маш хямд байх асуудал яригдаж эхэлсэн. Тариаланчдад энэ нь их дарамт болж байна л даа?

-Тариаланчдыг буудайгаа хурааж аваад гурилын үйлдвэрүүддээ тушаасны дараа импортын буудайн асуудал яригдана. Тэгэхээр гурилын үйлдвэрүүд маань эхлээд дотоодынхоо тариаланчдынхаа буудайг худалдаж ав. Үнийн дүнд нь яам нөлөөлөхгүй. Гурилын үйлдвэрүүд дотоодын тариаланчдаас хэр хэмжээний буудай авснаас шалтгаалж. балансжуулж импортын буудайг  нөхөх хэмжээтэй олгоно. Бүтэн жилийнхээ гурилын нөөцийг бүрдүүлэхийн тулд      дутаж байгаа хэмжээнд нь импортын буудай оруулахаас аргагүй. Нэг цонхны бодлогоор импортын буудай авахаар илүү хямд оруулах боломжтой гэж үзсэн Дотоодынхоо тариаланчдын буудайг худалдаж ав, өргүй бай, тэгж байж импортын буудай ав гэсэн шаардлага тавьсан. Ямар ч байсан тариаланчдынхаа тариалсан буудайг 100 хувь дотооддоо худалдаж авах нөхцөлийг бүрдүүлнэ. Тариаланндын тарьж ургуулж байгаа буудайн үнийг бууруулж  биш, импортын буудайг нэг цонхны бодлогоор хямд оруулж ирж байж, гурилынхаа бүтэн жилийн нөөцийг бүрдүүлж балансжуулсны үндсэн дээр гурилынхаа үыийг энэ жилийн төвшинд барих бодлого барьж ажиллаж байна.

-Ирэх жилийн үрийг хэрхэн нөөцлөх вэ?

-Энэ жил бид зориудаар үрийн нөөцийг бэлтгэж авахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл дараа жилийн үрэнд нөөцлөх хэмжээний   улаанбуудайг

худалдаж авна. Хөрөнгө мөнгийг нь шийдсэн. Үрээ арай өндөр үнээр худалдаж авна гэсэн үг. Үрийн хувьд бид процедурын зарим асуудлыг л шийдэх дутуу байна. Түүнээс хөрөнгийн асуудлыг шийдсэн.