2015.08.29
Аймаг, сумын иргэн бүр 20-25 кг тэжээл бэлтгэж нөөцөндөө тушаана
Сэлэнгэ аймгийн малчид өвсний гарц сайтай бүхий л газарт хадлан бэлтгэж байна.
Бэлчээрийн гарц сайтай байгаа нутгуудад өөрсдөө хадлан бэлтгэхээс гадна энэ жил стандарт хангаагүй тариагаар малын тэжээл үйлдвэрлэх аж.
ХХАА-ын сайд Р.Бурмаа “600 гаруй мянган га газрыг хуваарилж өгсөн. Тоног төхөөрөмжтэй ААН-үүд санаачлагаараа хадлан бэлтгэж байна” гэлээ.
Үүнээс гадна хуучин цагт хэрэглэдэг байсан туршлагаараа аймаг, сумын иргэн тус бүр 20-25 кг өвс тэжээл бэлтгэж нөөцөндөө тушаахаар болжээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү