Ургацаа алдсан тариаланчдын зээлийг бүтэн жилээр хойшлуулна
ХХАА-н сайд Р.Бурмаатай ярилцлаа.
Тариалалтын асуудал дээр ХХАА-н яамны зүгээс хэрхэн ажиллаж байна вэ ?
Өвөлжилтийн бэлтгэлийн хэд хэдэн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж тогтоол шийдвэрийг гаргуулсан. Орон нутагт хадлан бэлтгэх, малын тэжээл бэлтгэх ажлууд графикийн дагуу явагдаж байгаа. Энэ жил ургац бага байгаа учраас бүтэн жилийн нөөц бэлтгэх асуудлыг Засгийн газраар оруулаад тодорхой төсөв мөнгөө батлуулсан. Мөн ургацаа алдсан тариаланчдын Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээлийг нь ургац алдалтын хувьтай дүйцүүлээд бүтэн жилээр нь хойшлуулах зохицуулалтыг хийж байгаа.
Дорнод аймгийн хувьд нөхцөл байдал хэр байсан бэ. Ямар зорилгоор явсан юм бэ ?
Сэлэнгэ, Дархан, Төв аймаг бол тариалалтын гол бүс нутаг. Энэ жилийн цаг агаарын байдлын улмаас зөвхөн нэг бүс нутагт л голлоод тариалалт хийх юм бол их хэмжээний эрсдэлтэй гэдэг нь харагдлаа. Тиймээс блансжуулах ажил чухал байна. Гурван бүс нутагт тариалах юм бол нэг бүс гантай байхад үлдсэн бүсүүдээс тариалан авч блансжуулж болно. Тиймээс Халх голын бүс нутагтай танилцаад ирсэн.
Халх голын хэсэгт тариалан эрхлэхэд хэр тохиромжтой байхаар байна вэ ?
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү