Газар тариалангийн гурван бүс бий болгож, гангийн аюулыг тэнцвэржүүлнэ
ХХАА-н сайд Р.Бурмаатай ярилцлаа.
Ургацын 60-65 хувийг хураана гэсэн таамаг байсан. Салбарын яаманд ямар мэдээллүүд байгаа вэ. Нөхцөл байдал ямар байна ?
Ерөнхий нөхцөл байдлын дүн ирэх долоо хоногт гарна. Урьдчилсан байдлаар газар нутгаас янз бүрийн мэдээллүүд ирж байгаа. Сая Халх голын тариалан эрхлэгчидтэй уулзаад ирсэн. Зуншлага сайн байна лээ. Улаан буудайн хувьд очсон ААН-үүд 25-аас дээш га-гаас центр авах төлөвтэй байна. Гангийн байдлаас гадна хүний өөрсдийн хүчин зүйлүүд их нөлөөлж байгаа. Зарим нэг ААН-үүд технологио дагаж мөрдөөгүйн улмаас ургац алдсан тохиолдол байлаа. Цаашид тариалан эрхлэх үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд чанартай технологийн дагуу үйл ажиллагаа явуулахыг төрөөс шаардана. Мөн тэгж байгаа ААН-үүдийг төрөөс дэмжих бодлого баримтлах нь зүйтэй гэж үзэж байгаа.
Улаанбуудайг дотоодоосоо бүрэн хангах боломжгүй бололтой. Засгийн газраас ямар арга хэмжээ авч байгаа вэ ?
Эртнээс бэлтгэл ажлаа хийж байгаа. Нийт хэрэглэгчид найдвартай гурил, эрүүл хүнсээр хангагдах ёстой. Үнийг энэ жилийн түвшинд барина гэсэн зорилготой байгаа. Тэгэхийн тулд бүтэн жилийн нөөцөө базаана. Юуны түрүүнд дотоодын тариаланчдын будааг худалдаж авахыг гурилын үйлдвэрүүддээ дэмжинэ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү