
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
2015.08.20
АН-аас болж хүлээлт үүсээд байна
Засгийн газрын сайд нарыг томилох асуудлыг зөвшилцөх “Шударга ёс” эвслийн бүлгийн ажлын хэсэг УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдтой яг одоо уулзалт хийж байна.
Уулзалтаар аль нам, эвсэл ямар яам, хэдэн квот авах тохиролцоонд хүрэх юм. Засгийн газрын сайд нарын томилгооны асуудлаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгээс тодруулахад:
-УИХ-ын дарга уржигдар хөдөөнөөс ирсэн. АН сайд нараа тодруулж чадаагүйгээс хүлээлт үүсээд байна. АН-ын санал болгосны дагуу манай бүлэг 3 сайдын суудал авахаар болсон. Манай эвслийн бүлгээс болж хүлээгдсэн зүйл байхгүй гэсэн юм.