Н.Энхбаяр өршөөлд хамрагдах биш, цагаадах ёстой
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
2015.08.19

Н.Энхбаяр өршөөлд хамрагдах биш, цагаадах ёстой

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ

-Ерөнхиилөгчиин хоригииг хүлээж авахгүй бол МАХН- ын дарга Н.Энхбаяр өршөөлд хамрагдаж сайд болно гэсэн мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?

-Н.Энхбаярыг өршөөлд хамруулах биш, цагаатгах ёстой. Түүнд эрүүгийн биш иргэний хэрэг үүсгэн шалгах ёстой. Өршөөлийн хуульд Н.Энхбаяр гэдэг   хүнтэй холбоотой ямар ч заалт байхгүй.

Харин алдсан, эндсэн олон аавын  хүүхдэд нэг удаа боломж олгох, дахин алдаж эндүүлэхгүй байхад зориулсан.

-Ерөнхийлөгчийн хоригийг та эсэргүүцэж байгаа юм байна.       Г эхдээ хоригийг хүлээж авбал ямар нөхцөл байдал үүсэх вэ?

-Хоригийг хүлээгээд авчихвал нийгэмд хүлээлт үүсгэсэн, ял эдэлж байгаа хүмүүс     болон тэдний ар гэрийнхэн сэтгэл зүйн хувьд таагүй байдал үүсэх байх. Нэг хүн хэрэг хийж, ял шийтгэл авлаа гэхэд тухайн хүн ганцаараа яллагддаггүй. Гэр бүл, эцэг эх, үр хүүхэд, ах дүү нар нь хамт      хохирч явдаг. Үүнээс гадна хэлмэгдэж ял шийтгэл хүлээсэн хүн мэр сэр байдаг юм билээ. Тэгэхээр төр өөрөө алдаагаа засах боломж нь Өршөөлийн хууль. Төрийн алдааг засуулахгүй гэж Ерөнхийлөгч     үзэхгүй байх. Гэхдээ хориг тавих нь түүний бүрэн эрх. Хоригийг хүлээж авах уу үгүй юү гэдэг нь УИХ-ын асуудал