“Шударга ёс” эвсэл хуралдаж байна
УИХ дахь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн яг одоо хуралдаж байна.
Үүний өмнө МАХН-ынхан Д.Тэрбишдагвын өрөөнд өглөөнөөс хойш хуралдаж, намын дарга Н.Энхбаяр болон бусад гишүүд нь ирж оролцжээ.
Өршөөлийн хууль батлагдсаны дараа Засгийн газар бүрдүүлэх, Шадар сайдад хэн байх вэ гэх асуудлыг ярилцана хэмээсээр санасандаа хүрсэн МАХН-ыг одоо Ардчилсан намынхан аргадангуй хүлээж суугаа гэхэд болно.
УИХ-ын Ээлжит бус чуулган зарласан хугацаа маргааш дуусах ёстой байдаг. Гэтэл УИХ нь Засгийн газраас МАН-ын зургаан сайдыг сугалж хаясан атлаа одоо болтол АН болоод МАХН-ынхан тэдний оронд гарч ирэх сайд нараа тогтож, тодруулсан юмгүй, төрийн ажлыг гацаан, өөрсдийнхөө дураар хөдөлж байна. Бодвол МАХН өнөөдрийн хурлаасаа Шадар сайдынхаа нэрийг тодруулж, улс төрийн нүүдлээ ил болгох биз ээ.