Монголыг судлахаар 12 улсын залуус иржээ
Залуу монгол судлаачдын зуны сургалтыг манай улс гурав дахь жилдээ хийж байна.
Энэ удаагийн сургалтад 12 орны 30 залуу Монгол орныг сонирхон, судлахаар иржээ. Тухайлбал, Орос, Герман, Швейцар, Чех, Унгар, Польш, Турк, Казахстан, Хятад, Япон, БНСУ, БНАСАУ зэрэг орны залуу судлаачид Монголд иржээ.
зургийг news.mn
Тэдний сургалтын хөтөлбөр өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Энэ удаагийн зуны сургалтыг хоёр хэсгээр хийнэ. Эхний ээлжинд судлаачид малчны ахуй амьдралын дунд монгол бичгийн хэл, монгол ярианы хэл, монгол ахуйтай танилцах хичээлийг үзэх юм. Мөн хоёрдугаар хэсэгт Улаанбаатар хотод ирж Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэн, Түүх археологийн хүрээлэн, Монгол Улсын боловсролын их сургууль зэрэг монгол судлалын гол төвүүдэд сургалтад хамрагдахаар болжээ.
Сургалтад ирсэн залуу судлаачдын хувьд ихэнхдээ Монголын байгаль, мал аж ахуй, хөдөөгийн амьдрал, үндэсний хувцас зэргийг сонирхон судлахаар ирснээ илэрхийлсэн юм.
зургийг news.mn
Судлаачид танхимаар лекц, сургалтад суусныхаа дараа Булган аймгийг зорьж малчны хотонд очихоор болжээ.