Монгол улсад технологи ба инновацийг дэмжих төвүүдийн сүлжээг байгуулахаар боллоо
Монгол улсад Технологи ба инновацийг дэмжих төвүүдийн сүлжээг байгуулахаар боллоо.
Энэ тухай гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа.
Уг гэрээг Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат ШУА, ШУТИС, МУИС, ХААИС, АШУҮИС, БХИС, МТҮП, Шинэ Монгол Технологийн дээд сургууль, Үндэсний Старт ап академи зэрэг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай байгуулсан юм.
Энэ үйл ажиллагаанд Монгол Улсад айлчилж байгаа Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Ерөнхий захирал Ф.Гарри, БСШУ-ны дэд сайд Б.Тулга нар байлцлаа. Тус гэрээг байгуулж, амжилттай хэрэгжүүлснээр манай улсын их, дээд сургуулиуд, судалгааны байгууллагууд өөрийн орны инновацийн түвшинг дээшлүүлэхэд, улмаар нийгэм, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм байна.