Зөвлөх баг сонгон шалгаруулна
2015.07.27

Зөвлөх баг сонгон шалгаруулна

Японы Хүүхдийг Ивээх Сан нь (ЯХИС) хүүхдийн эрхийг хангах, түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүнлэгийн, ашгийн бус олон улсын төрийн бус байгууллага юм.

Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Хөтөлбөр нь 2015 оны 3 дугаар сараас эхлэн Японы Гадаад Харилцааны Яамны санхүүжилтээр “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхийг бэхжүүлэх нь” төслийг Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 24 сургууль дээр хэрэгжүүлж байна.

Төслийн зорилго

Төсөл хэрэгжих зорилтот дүүргийн төрийн өмчийн сургуулиудын нэгдүгээр ангийн сурагчдын “суралцах чадвар”-ыг дээшлүүлэх Төслийн зорилтууд

  • Хүүхдийн суралцах чадварыг хангах талаар зорилтот сургуулийн бага ангийн багш нарын мэдлэг, ойлголт, чадварыг сургалтад хамруулах замаар дээшлүүлэх
  • Зорилтот сургуулиудад нэгдүгээр ангийн хүүхдийн суралцах чадварыг дэмжих ялангуяа сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй хүүхдэд сургуульд дасан зохицох, суралцах чадвар эзэмшихэд туслах бүтэц, тогтолцоо бүрдүүлэх
  • Хүүхдийн суралцах чадварыг дэмжих талаар эцэг эх/ асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд зориулсан сургалт, сурталчилгааны ажлууд зохион байгуулах
  • Төслийн үр дүнд амжилттай хэрэгжсэн загвар, үйл ажиллагааг сурталчлах, төрийн бодлогод тусгах

Тус төслийн хүрээнд дараах гурван чиглэлээр ЗӨВЛӨХ БАГ сонгон шалгаруулна. Үүнд:

  1. 1.   Зөвлөх ажлын зорилго

Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд нэгдүгээр ангид элсэн орж байгаа хүүхдийн хувийн мэдээллийг бүртгэх, цуглуулах, хянах; Хүүхдийн сургуульд дасан зохицох болон суралцах чадварыг дэмжихийн тулд хүүхдийн мэдээллийг багш ашиглах, арга зүйдээ тусгахад нь туслах зорилготой сургалтын модуль боловсруулна. Энэхүү ажлын хүрээнд зөвлөх баг нь дараах агуулга бүхий 1 өдрийн (8 цаг) сургалтын модуль боловсруулна.

1.1                 Хүүхдийн хувийн мэдээллийг бүртгэх, цуглуулах арга зүй

1.2                 Хүүхдийн хувийн мэдээллийг хянах, хүүхдийн суралцах чадварыг дэмжихэд ашиглах арга зүй

, Зөвлөх баг удирдамжид заасан ажлыг гэрээ байгуулснаас хойш 45 хоногийн дотор хийж гүйцэтгэнэ.

Зөвлөх багт  тавигдах шаардлага:

  • Зөвлөх баг 4 хүртэлх гишүүнтэй байна.
  • Багийн гишүүд нь СӨБ-ын болон бага ангийн хүүхдийн хөгжлийн чиглэлээр судалж байсан, хувь хүүхдийн мэдээллийг бүртгэх, хянах, ашиглах талаарх ойлголт мэддэг, туршлагатай байх
  • Бага боловсролын чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Сургалтын модуль, хөтөлбөр, гарын авлага, сурах бичиг болон сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулж байсан туршлагатай байх
  • Бага ангийн багш нарт зориулсан сургалт зохион байгуулж байсан туршлагатай байх
  • Компыотерийн оффис программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай тэдгээрт түшиглэн боловсролын мэдээллийг боловсруулах чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байвал давуу тал болно.
  1. 2.                   ЗӨВЛӨХ АЖЛЫН ЗОРИЛГО

Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд нэгдүгээр ангийн сурагчдын сургуульд дасан зохицох, суралцах чадварыг дэмжих сургуулийн бүтэц тогтолцоо, сургуулийн удирдах ажилтан, ажилтнуудын арга барилыг сайжруулах зорилготой “Нэгдүгээр ангийн сурагчдын сургуульд дасан зохицох, суралцах чадварыг дэмжих сургуулийн тогтолцоо” сургалтын модуль боловсруулна. Хоёр өдөр (16 цаг)

Зөвлөх баг нь сургалтын модулийг гэрээ байгуулснаас хойш 30 хоногийн дотор боловсруулна.

Зөвлөх багт тавигдах шаардлага:

  • Зөвлөх баг нь 3-аас илүүгүй гишүүнтэй байна.
  • Багийн гишүүд нь сургуулийн удирдах ажлын (захирал, менежер) туршлагатай байх
  • Багийн гишүүд сургуулийн төлөвлөлт, хяналт үнэлгээний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх
  • Сургуулийн менежментийн чиглэлээр гарын авлага

боловсруулж байсан туршлагатай. бие даасан болон хамтарч туурвисан бүтээлтэй байх *

  • Багш, удирдах ажилтны сургалт зохион байгуулж байсан туршлагатай байх
  • Компьютерийн оффис программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байвал давуу тал болно
  1. 3.                   ЗөВЛӨХ АЖЛЫН ЗОРИЛГО

Зөвлөх үйлчилгээний хүрээнд нэгдүгээр ангийн ялангуяа сургуулийн өмнөх боловсролд хамрагдалгүй сургуульд элсэн орж буй хүүхдүүдийг гэр бүлд нь хүүхдийн суралцах чадварыг дэмжих, сургууль- багш- эцэг эхийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой материал боловсруулна.

Зөвлөх баг нь тус ажлыг гэрээ байгуулснаас хойш 45 хоногийн дотор хийж гүйцэтгэнэ.

Энэхүү ажиын хүрээнд зөвлөхүүд нь дараах гурван төрлийн материал боловсруулна.

1.1                 “Багш-эцэг эхтэй харилцах дэвтэр”

1.2                 “Багш-эцэг эхтэй харилцах дэвтэр”-ийг ашиглах зааварчилгаа, аргазүйн сургалтын хөтөлбөр-гурван өдөр (24 цаг)

2. Сургуулийн удирдах ажилтан, бага ангийн багш нар, эцэг

эхчүудэд эориулсан “Сургуулийн зөвлөл, Эцэг эхийн зөвлөл байгуулах. уйл ажиллагаа зохион байгуулах” сургалтын модуль- хоёр өдөр (16 цаг)

Зөвлөх багт тавигдах шаарддага:

  • Зөвлөх баг нь 34 гишүүнтэй байна.
  • Багийн гишүүд нь бага боловсролын чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
  • Бага боловсролын чиглэлээр бие даасан болон хамтарч туурвисан сургалтын модуль, хөтөлбөр, гарын авлага, сурах бичиг болон сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулж байсан туршлагатай байх
  • Сургалт зохион  байгуулж байсан туршлагатай байх
  • Боловсруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу сургагч багш бэлтгэх семинар удирдан явуулахад цаг зарцуулах боломжтой байх
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэддэгтэй байвал давуу тал болно
  • Компьютерийн оффис программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх

БҮРДҮҮЛЭХ ,Материал

/БҮХ ЗӨВЛӨХ БАГУУДАД ХАМААРНА/

  • Өргөдөл
  • СV англи хэл дээр байх)
  • Их. дээд сургууль төгссөн дипломын хуулбар
  • Өмнө холбогдох чиглэлээр боловсруулж байсан бүтээлийн жагсаалт 'Боломжтой бол зарим материалыг эхээр нь ирүүлэх)
  • Одоо ажиллаж байгаа болон өмнө нь ажиллаж байсан байгууллагын 3-аас доошгүй тодорхойлолт
  • Тухайн чиглэлээр боловсруулах сургалтын хөтөлбөрийн ерөнхий агуулгыг илэрхийлсэн хураангуй (монгол, англи хэл тус бур дээр 3 хуудсанд багтаасан байх)
  • Ажлын хөлсний санал (Боловсруулагдсан материалуудыг англи хэл дээр орчуулах зардлыг оруулан тооцох)

Материал хүлээн авах:

Дээрх зөвлөх үйлчилгээг сонирхсон хүмүүс  secretary@savethechildren.mn, oyuntungalag@savechildren.mn хаягаар холбогдон гүйцэтгэх Ажлын  удирдамж болон холбогдох мэдээллийг авч болох ба өөрийн саналыг холбогдох материалын хамт дээрх имэйл хаягаар явуулах эсхүл өөрийн биеэр 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 17:00 цаг хүртэл ХИС-нд авчирч өгнө үү. Ирүүлсэн материалд үнэлгээ хийж, цөөн тооны баг болон мэргэжилтнийг ярилцлагад дуудах ба материалыг буцаан олгохгүйг анхаарна уу.

Материал хүлээн авах хаяг:

Хүүхдийг Ивээх Сан Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Аризона төвийн 4 давхарт,

Утас: +976-11-329365, 329371, Факс: +976-11-329361

И-мэйл: secretary@savethechildren.mn,

Facebook: Save the children in mongolia