Монголын гурван музей "Google Cultural Institute3-д нэгдлээ
2015.07.25

Монголын гурван музей "Google Cultural Institute3-д нэгдлээ

Google компани Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд болон Улаанбаатар хотын захирагчийн дэмжлэгтэйгээр Монголын соёлын баялгийн дээжээс Гүүглийн Соёлын Хүрээлэн, Монгол улсын зарим хотууд болон тэдгээрийн ойролцоох нутгийн 360 градусын зураглалыг Google Street View-ийн санд оруулснаа танилцууллаа. 

Энэхүү ёслолын ажиллагаа өнөөдөр Монголын Үндэсний Музейд зохион байгуулагдсан юм.

Одоогоор дэлхийн хамгийн өргөн сүлжээ бүхий Google Street View-д Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойр, Сайншандын хотуудын хоорондын үзэсгэлэнт байгаль зам харгуй, хөдөө нутгийн зураглалыг оруулаад байна.

Мөн Монголын соёлын өвийг тээгч Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Монголын үндэсний музейг гадаад, дотоодын тэрбум тэрбум хэрэглэгчид онлайнаар үзэх боломжтой болж байгаа юм.

Нээлтийн ёслолд  Google компанийн Ази номхон далай, Ойрхи Дорнод, Африк, ОХУ-ын Засгийн газартай хамтран ажиллах асуудал эрхэлсэн захирал хатагтай Сузен Пойнтер, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, БСШУ-ны Дэд сайд Б.Тулга тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.