Монголчууд бид Арабын шехууд шиг баян, тансаг амьдрах боломжтой
Монголын шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн тэргүүн Л.Дуурсах
2015.06.29

Монголчууд бид Арабын шехууд шиг баян, тансаг амьдрах боломжтой

 Эдийн засаг хямралтай байна гээд манай төр засгийнхан гадаад орнуудаас тусламж гуйж байхын оронд малынхаа ашиг шимийг нэмэгдүүлсэн “Технологийн карт”- ыг хэрэглэвэл жилдээ хоёр их наяд төгрөг олох боломжтой ажээ. Монголын эрдэмтэд олон жилийн судалгааныхаа ажилд тулгуурлан уг кар- тыг боловсруулсан байна. Энэ талаар Монголын шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн тэргүүн Л.Дуурсахтай ярилцлаа.

-Малын ашиг шимийг нэмэгдүүлэх “Технологийн карт”-ын тухай манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгохгүй юу?

-Монгол Улсын хэмжээнд 50 гаруй сая толгой малтай. Энэ малынхаа ашиг шим, амьдын жинг нэмэгдүүлэх нь чухал асуудал болоод байгаа. Малын тоо толгой их боловч ашиг шим бага байна. Малын' бие нь давжаараад жижгэрсэн. Энэ нь хоёр зүйлээс болоод байна л даа. Нэгдүгээрт манай улсын бэлчээрийн мал уургийн дутагдалд орсон. Хоёрдугаарт, эр мал буюу маханд бэлтгэдэг малаа уламжлалт аргаар засч хөнгөлснөөс болоод эм тарга суудаг/Өөхөн тарга ихтэй, мах багатай гэсэн үг.

Эр малыг уламжлалт байдлаар засч хөнгөлснөөс болоод бие нь давжаараад ашиг шим багасахад маш их нөлөөлж байгаа. Мөн бэлчээрийн мал шим тэжээлгүй өвс идэж байгаагаас болж уургийн дутагдалд ордог. Үүнээс гарах гарцыг МШУОНТ ТББ эрдэмтдийнхээ хэдэн жилийн хийсэн судалгаа, шинжилгээ, туршилтад үндэслэн иновациар асуудлаас гаргах боломжийг нээж өгч байна л даа. Энэ нь “Технологийн карт” юм.

-Монголчууд хэдийнээс эр малаа хөнгөлөхдөө зассаар ирсэн. Энэ уламжлалыг эрдэмтэд яаж өөрчилсөн юм бол?

-Эр малын төмсөг нь гармон боловсруулж бие рүүгээ уургаа шахаад амьдын жин нь нэмэгддэг. Тиймээс эцэг малын бие бусдыгаа бодвол том байдаг шүү дээ. Гэтэл тэр төмсгийг тасдаад хаячихаар эр малын өсч томрох бололцоог тасалчихаж байгаа юм. Тэгэхээр малын өөхөн тарга ихтэй, мах багатай болдог. Улмаар бие нь жижиг давжаа байна гээд малыг хегширтел нь тэжээснээс болж хүнсэнд хэрэглэхэд мах нь хатуу, амт шим муутай байдаг.

Энэ нь айл өрх болоод улс орны эдийн засагт хортой. Туршилт судалгааны явцад нэг өрхийн хоногт, сард, жилд хэрэглэдэг махны дундаж тооцоог гаргаад үүн дээр хичнээн кг өөх хаягдаж байгааг нарийн тооцоод гаргасан байгаа. Тэгэхэд нэг айл жилдээ 800-840 мянга орчим төө өех хаяж байна л даа. Үүнийг Монголын нийт өрхөд үржүүлэхээр жилд хэдэн тн өөх хаяж байна вэ. Энэ өөх бол эдийн засгийн хувьд алдагдал. Мөнгийг шатааж хаяж байгаатай адил.

Хамгийн гол нь олон жилийн туршилтад үндэслээд гаргаад ирсэн дэвшилтэт инновацийг эр малыг хөнгөлөхөд хэрэглэснээр эдийн засагт нэмэртэй. Тэр нь цахилгаан төөнүүрээр эр малыг хөнгөлөх арга юм. Уламжпалт аргаар зассан эр малын махны өөх нь их байна. Харин төөнөх аргаар хөнгөлөхөд өөхөн давхарга бага. Махан дундаа өөхөн судалтай алагладаг. Цахилгаан төөнүүрээр хөнгөлсөн малын махны амт шим, амьдын жин ч нэмэгдэнэ. Арьсны хэмжээ томорно. Ноос, ноолуурын чанар, гарц сайжирна. Үүнийг дагаад малчинд төдийгүй Монголын эдийн засагт маш их нэмэртэй.

-Та түрүүн бэлчээрийн мал уургаар дутагдсанаас бие нь давжаарах нэг шалтгаан гэж хэллээ. Энэ уургийг яаж нөхөх вэ?

-Монгол эрдэмтэд олон жилийн судалгаа, туршилтад үндэслэн бургалдай сортын царгас гэдэг ургамлын үрийг гаргаж авсан. Энэ нь уургийн агууламж асар өндөртэй ургамал л даа. Эрдэмтэд олон жилийн туршилтад үндэслээд гаргаад ирсэн дэвшилтэт инновацийг эр малыг хөнгөлөхөд болон бэлчээрийн малыг царгасаар уурагжуулахад хэрэглэснээр Монгол Улсынхаа хэмжээнд хоёр их наяд төгрөгийг хэмнэх боломж гарч ирж байгаа юм.

Төр засгийн бодлогыг хараад байхад хоёр их наяд хэмжээний мөнгийг гадаадаас зээлэх гээд байна. Тэгвэл манай улс жилдээ 10-11 сая толгой малыг махалж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Хамгийн багаар бодоход зургаа, долоон сая нь эм мал байдаг. Эндээс тооцоод үзэхээр өөх, амьдын жин муу байгаагаас хоёр их наяд төгрөг алдаж байна шүү дээ.

-Тэгэхээр “Технологийн карт”-ыг нэвтрүүлснээр хоёр их наяд төгрөгтэй тэнцэх эдийн засгийн орлого Монголд орж ирэх нь ээ?

-Тэгэлгүй яахав. Одоо энэ инновацийг нийт малчиддаа нэвтрүүлэх цаг нь болсон. Технологийн карт гэдэг маань цаг хугацааг сар өдрөөр нь хуанли хэлбэрт оруулаад бог, бод малыг яаж царгасаар уурагжуулахыг бүгдийг хэмжээгээр нь нарийн гаргачихсан байгаа. Энэ зөвлөмжийн дагуу малчид маань малаа уурагжуулахад малынх нь ашиг шим шууд нэмэгдэнэ.

-Тодруулбал, яаж нэмэгдэх вэ?

-Эрдэмтдийн туршилтын дүнг сонирхуулъя л даа. Социализмын үед энэ ажил Намын төв хорооны даалгавраархийгдсэн юм. Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд, судлаачид 1987-1988 онд хоёр жил дарааллан Увс аймгийн Наранбулаг суманд 16 кг амьдын жинтэй 1000 гаруй хургыг есдүгээр сараас эхлэн гурван сарын-хугацаанд царгасны үр хураасан 83 га талбайд бэлчээсэн. Тэгэхэд зүй бусын хорогдолгүйгээр, нэг хурганы амьдын жин арван кг-аар нэмэгдсэн. Ингээд нядпахын өмнө 26 кг жинтэй болсон. Гэтэл зөвхөн бэлчээрийн өвс идсэн сүргийн хурганы зүй бусын хорогдол 10-15 хувь, жингийн өсөлт ердөө 4-5 кг нэмэгдсэн байгаа юм.

Царгасыг өвс шиг өгөх үү?

-Уургийн агууламж өндөр болохоор өвс шиг их хэмжээгээр өгөх шаардлагагүй. Малаа өглөө бэлчээрт гаргаад, орой хотондоо ирэхэд нь л царгас өгнө.

Орой өгдөг нь ямар учиртай юм бэ?

-Мал өдөржин ямар ч шимгүй өвс идчихээд ирсэн байгаа. Тэр бол өлсгөлөнгөөс хамгаалах болохоос малын биед ямар ч тэжээл өгөхгүй. Үүнээс болж малын эрүүл мэнд, дархлаа сулардаг. Зүй бус хорогдол ихэсдэг. Өдөрт бог малд 300-400 грамм, бод малд 800 граммаас нэг кг хүртэл царгас өгснөөр уургийн дутагдлаас гаргажбайна гэсэн үг. Ингэснээр махан ашиг шим нэмэгдэнэ. Тэгээд малын бие нь томорно.

Малчид заавал намар болохоор шуурганд хөөгдсөн юм шиг малаа махлах шаардлагагүй болох юм. Малаа хямд өгдөг байдлаас гарна. Ингэснээр малчдьСй орлого нэмэгдэнэ. Бас бэлчээрийн экологи хамгаалагдана. Монголын нийт бэлчээрийг хамгаалахад зориулж мал аж ахуйн салбарт нэвтрүүлж буй эко технологи юм.

-Нөөцийн махны чанар алдагдсан байдаг. Уурагт ургамлаар тэжээгээд, төөнөх аргаар зассан малын махны чанар хэвээрээ хадгалагдаж чадах уу?

-Нөөцийн махыг хадгалахдаа шинжлэхухааныг гол үндэс болгож барихгүй байгаа юм. Малчид бүдүүлэг, хоцрогдсон аргачлалаар малаа малладаг болохоор заавал намар малыг ашиг шимтэй байхад нь нядлаад хөлдөөчихдөг. Тэгээд бүтэн жил хадгалаад хуучин чанар муутай болохоор нь бид идэж байна. Ходоод нойр булчирхай, дотор таван цул эрхтэнг муутгаж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Тэгвэл энэ хоёр технологийг нэвтрүүлснээр махыг нөөцлөх хэрэггүй. Жилийн аль ч улиралд малаа махалж болно. Монголчууд үүний ачаар хамгийн өндөр чанартай өөх багатай, шим тэжээлтэй мах идэх боломжтой.

-Манай улс гадаадын хэд хэдэн' оронд мах экспортлохоор болсон. Гэтэл монгол малын мах тухайн улсын стандартыг хангахгүй болохоор дотооддоо борлуулдгаас ч хямд үнээр нийлүүлж байгаа. Малчид “технологийн карт”-ыг ашигласнаар энэ хүндрэлээс гарч чадах уу?

' -Манай малчид хоцрогдсон технологиор малаа хөнгөлдөг. Малаа уурагжуулдаггүй, уурагт ургамал өгдөггүй байдлаас махны чанар гадаадын өндөр хөгжилтэй орнуудын стандартад тэнцэхгүй байгаа юм. Гадаадын ямар ч улс оронд мах ихтэй, өөх багатай махан дотроо тосон судалтай уургийн агууламж өндөртэй зөв бүтэцтэй махыг хүсдэг. Тэгэхээр манай Монголын мах эсрэгээрээ буруу бүтэцтэй байгаа юм.

-Царгасаар тэжээсэн малын мах болон ноос, арьс, сүү, цагаан идээ гээд дагалдах бүтээгдэхүүнүүдийнх нь чанар сайжирч, олон улсын зах зээлд нэлээд дээгүүр түвшинд өрсөлдөх нь ээ?

-Сүүн тэжээлтнүүдийн хамгийн гол хэрэгцээтэй зүйл бол уураг байдаг. Малыг царгасаар уурагжуулснаар малын бүх ашиг шим нэмэгдэнэ. Арьсны чанар сайжирч, томорно. Ноос, ноолуурын гарц, чанар нь нэмэгдэнэ. Сааль нь ч сайжирч, цагаан идээний уургийн агууламж; өндөр болдог.

-Сүүлийн үед малын халдварт өвчин их гарч байна. Энэ нь юутай холбоотой юм бэ?

-Мал уургийн дутагдалд орохоороо бие нь тамирдаж, дархлаа нь сулардаг. Ингэснээр бүх төрлийн малын өвчин тусах талтай. Малын дархлааг сайжруулдаг цорын ганц зүйл бол уураг. Царгас бол 20-21 хувийн өндөр уургийн агууламжтай. Хүн болон амьтанд дээд зэргийн эко уураг болно.

Царгас нь уургаас гадна кали, калци маш өндөр хэмжээгээр агуулдаг. Хөрсний үржил шимийг сайжруулж агаарыг цэвэрлэдэг.Үүнийг “Дэлхийг экологийн сүйрлээс аврах бурхны ургамал” гэж барууныхан шүтэж байгаа. Тэгвэл гуравхан сая хүн амтай монголчууд бид Арабуудаас ч илүү баян тансаг амьдрах боломж байна. Энэ бол малаа царгасаар уурагжуулж, цахилгаан төөнүүрээр төөнөх инновациа нэвтрүүлж ашиглах явдал юм.

-Ингэхэд дэлхийн хичнээн улс оронд энэхүү инновацийг ашиглаж байна вэ?

-Дэлхийн мал аж ахуй эрхэлдэг олон оронд бидэн шиг уламжлалт аргыг хэрэглэхээ аль хэдийнэ больсон. Эр малыг засаатай нь байлгадаг. Яагаад гэв^1 төмсгөнд бий болж байгаа гармон уураг үйлдвэрлэж малын бие рүү шахаж байгаа юм. Тодруулбал, уургийг махан масс руу нь өгүүлэх үүднээс төмсөгтэй нь байлгадаг. Харин нядалгаанд орохоос гуравхан сарын өмнө төмсгийг нь суга татаж аваад нэг сар эмчилгээ хийгээд, хоёр сар бордоод махалдаг.

-Эцэг малын махнаас шивтэр амтагдаад байдаг болохоор монголчууд хүнсэндээ хэрэглэхээс цааргалдаг. Тэгвэл төөнөх аргаар зассан малын махнаас шивтэр амтагдах уу?

-Төөнөх арга нь үр тогтоодог болон шивтэр заар ялгаруулж сэрэл өдөөдөг хоёр судсыг тасалж байгаа юм. Тэгэхээр төөнөх аргаар хөнгөлсөн малын махнаас ямар ч амт, үнэр ялгарч, мэдрэгдэхгүй. Энгийн малын махтай адилхан гэсэн үг. Ч.Нилбаатар эрдэмтэн бид хоёрын зохион бүтээсэн төөнөх багаж бол дэлхийн өөр ямар ч улс оронд байхгүй. Бид олон жилийн туршилт, судалгааныхаа үр дүнд малын ашиг шимийг нэмэгдүүлэх цахилгаан төөнүүрийг хийж чадсан.