Санамж бичигт гарын үсэг зурлаа
2015.06.27

Санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, Бүгд найрамдах Беларусь Улсын хөдөө аж ахуй, хүнсний яамтай хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус санамж бичгийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарын бодлого, төлөвлөлт, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, газар тариалан, салбарын технологи гэх мэт чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон байна. Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөдөө аж ахуй, хүнсний Дэд сайд, Мал эмнэлэг, хүнсний хяналтыг газрын дарга В.П.Пивоварыг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр хоёр орны ХАА-н салбарын хамтын ажиллагааг “Хуурай сүү боловсруулах, хүүхдийн тэжээл үйлдвэрлэх сүүний хамтарсан үйлдвэр байгуулах”, “Шувуун аж ахуй байгуулах асуудлыг судлах”, мөн “Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах” гэсэн гурван чиглэлд хөгжүүлэх санал тавьсан байна.

ХХАА-н сайд Р.Бурмаа түүний саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд тус улсаас газар тариалангийн тоног төхөөрөмжийг санхүүгийн хөнгөлөлттэй нөхцлөөр өөрийн оронд нийлүүлэх, Монголын махны үйлдвэрүүдийг аттестатчилах, мах экспортлогч, үйлдэврлэгч, мал эмнэлгийн салбарын мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах, Беларус улсад танилцах айлчлалд хамруулах зэрэг хүсэлтийг тавьсан байна.