ХХАА-н сайд Р.Бурмаа
2015.06.26
Үүл буудах ажиллагаа хэвийн явагдаж байна
ХХАА-н сайд Р.Бурмаатай ярилцлаа.
Та хөдөө орон нутагт ажилласан уу. Цаг агаарын нөхцөл байдал ямар байна вэ ?
Өнгөрсөн долоо хоногт Дархан, Сэлэнгээр ажилласан. Мөн Төв аймгийн эргэн тойрны сумдаар ажиллалаа. Нилээн хуурайшилттай гангийн байдалтай байна.
ХХАА яамнаас болоод тариаланчид ганд нэрвэгдлээ гэсэн мэдээлэл гараад байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ ?
Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн газрын даргатай хамт бэлтгэл ажлуудыг шалгаж явсан. Худлаа мэдээлэл өгсөн байна. Үүлэнд нөлөөлөх сум, пуужин бол долоон сарыг дуустал хангалттай байгаа. Сэлэнгэ, Дархан аймгийн нутгуудад багаж техник нь хэвийн ажиллаж байна. Харин борооны үүл гарахгүй байгаа учраас буудах үеэ хүлээсэн. Ургацыг тариалахаас эхлээд хураах хүртэл яамнаас шуурхай алба ажиллаж байна.