Өнөөдөр Олон улсын парламентын өдөр тохиож байна
2025.07.01

Өнөөдөр Олон улсын парламентын өдөр тохиож байна

Хүний эрх, эрх чөлөө, ил тод хариуцлагатай засаглалын үндэс суурь болсон парламентын тогтолцооны үнэ цэнийг бэхжүүлж, парламентын үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан, оруулж буй үе үеийн парламентын гишүүддээ, ажлын алба, тамгын газрын ажилтнууддаа, парламентын засаглалыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд болон сонгогч түмэндээ “ОЛОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ӨДӨР”-ийн мэнд хүргэе!

Улсын Их Хурлын гишүүний хувиар миний бие парламентын ардчиллыг төлөвшүүлэх, олон улсын парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үүрэг оролцоогоо ханган ажиллаж байна. Тухайлбал, Монгол-Шведийн парламентийн бүлэг, Монгол-Арабын Нэгдсэн Эмират Улсын парламентын бүлгийг тус тус ахлан парламентын бүлэг хоорондын албан уулзалтуудыг зохион байгуулж, хамтын ажиллагаагаа бэхжүүлж байна.

Олон улсын парламентын энэ өдөрт зориулан иргэдийн эрх ашгийг дээдэлсэн, төлөөллийн ардчилалд суурилсан, хариуцлагатай ил тод парламентын тогтолцоо манай улсад улам бүр бэхжиж, хөгжихийн ерөөлийг дэвшүүлье!

Хүндэтгэсэн,
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
ДОРЖСҮРЭНГИЙН ҮҮРИЙНТУЯА