Н.Энхболд гишүүнээр ахлуулсан гишүүд орон нутагт ажиллажээ
Говьсүмбэр аймаг
2015.03.18

Н.Энхболд гишүүнээр ахлуулсан гишүүд орон нутагт ажиллажээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг  Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах зэвсэгт хүчний анги, салбаруудад хадгалагдаж буй авто болон тусгай зориулалтын техник, галт хэрэгслийн хадгалалт, хамгаалалтын бай- далтай танилцжээ.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Энхболд даргалж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Г.Батхүү, Ц.Оюунбаатар болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын алба,Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд ажиллаж байна.