"Алтан ишиг" шагнал
2015.02.24
Алтан ишигний эзэн тодорлоо
ХХААЯ, МҮОНР-ийн 1961 оноос хойш тасралтгүй 44 дэх жилдээ зохион байгуулж буй “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох “Алтан төлийн эзэд” тодорчээ. Тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарсан зэрэг үзүүлэлтийг нь салбарын яамнаас харгалзан 21 аймгийн 34 малчныг “Алтан төл”-ийн эзнээр тодруулсан байна.
Алтан ишигний эзнээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5-р багийн малчин Цэдэвийн Энхжаргал тодорлоо. Шагналыг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь гардууллаа