
Говьсүмбэр аймаг
2014.09.22
УИХ-ын гишүүд орон нутагт уулзалт хийлээ
Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй Байдал, Гадаад Бодлогын байнгын хороон дарга М.Батчимэг, УИХ, Засгийн газрын гишүүн Хууль Зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ, Засгийн газрын гишүүн БШУ-ны сайд Л.Гантөмөр, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын дэд сайд Д.Тамир нар энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Говьсүмбэр аймагт ажиллаа.
Тэд өөр өөрсдийн салбар байгууллагууд, аймгийн нийт төрийн албан хаагчид, хууль, шүүх, прокурор, цагдаа, ШШГА-ныхан, боловсролын салбарын багш ажилтнуудтай уулзалт хийлээ.