Монголын экспортлогчдын холбооны захирал Д.Галсандорж
2015.03.11

Баяжмал гаргаад байх биш эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл рүү анхаарлаа чиглүүлж байна

Монголын экспортлогчдын холбооны захирал Д.Галсандорж "Ийгл телевиз" зочны цагт  оролцлоо

Долларын ханш, гадаадын шууд хөрөнгө оруулалт гэсэн сэдвийн хүрээнд мэдээллээ бэлтгэж байгаа. Монгол төгрөгийн ханшийг тогтвортой барих, долларын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд экспортын орлого хийгээд гадаадын шууд хөрөнгө оруулалт чухал нөлөөтэй байдаг шүү дээ. Гэтэл дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ ханш унаад байна. Экспортын орлого үүнийгээ дагаад хумигдаад байна. Энэ нөхцөлд цаашдаа бид юу хийх ёстой юм бэ ? Энэ талаар та  өөрийн үзэл бодлоо хэлнэ үү ?

Дэлхийн зах зээл дээр экспортын гол бүтээгдэхүүнүүдийн үнэ унаж байгаа. Тухайлбал зэс, нүүрс, унаж байна төмрийн баяжмалын үнэ бага зэргээр унаж байна.Гэхдээ үүнтэй холбогдуулаад барууны хөгжилтэй орнууд уул уурхай өндөр хөгжиж байгаа орнууд Австрали, Канад , Чилид экспортын бүтээгдэхүүний үнэ унаж байгаа үед Нэгдүгээрт тухайн бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. Хоёрдугаарт нь баяжмал гаргаад байх биш эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл рүү анхаарлаа чиглүүлж байна.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү ?