Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Д.Галсандорж
2014.03.17

Гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж байна

“Тоон тойм” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Д.Галсандорж оролцож байна.

- Энэ оны эхний хоёр сарын статистик тоо баримтаар эерэг үзүүлэлт албаны тооноос харагдаж байна. Танай байгууллагын хувьд экспортын бүтээгдэхүүн, эрдэс баялаг дээр дүн шинжилгээ хийдэг холбооны хувьд бодит байдлыг дүгнээд үзвэл ямар эерэг үзүүлэлт гарч байна? Бодит байдалд нийцэхгүй сөрөг зүйл ажиглагдаж байна уу?

Монголын гаалийн статистикийн газрын гаргасан 2014 оны эхний хоёр сарын экспортын гүйцэтгэлд анализ хийж үзсэн. Эрдсийн экспортын бүтээгдэхүүнээр бол зэсийн баяжмал, алтны экспорт, газрын тосны бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдсэн. Тоон үзүүлэлтээр зэсийн баяжмал 2013 оны эхний хоёр сард 92 мянган тооны экспорт хийж байсан бол энэ оны эхний хоёр сард 122 мянган тооны экспорт хийсэн.

Гэхдээ 2013 оны төлөвлөгөө 1.2 сая тонн гэсэн их өндөр авсан. Эрдэнэт үйлдвэрээс 550 мянган тонн-ын экспорт, Оюутолгойн уурхайгаас 650 мянган тонн хийх төлөвлөгөө байсан. Оюутолгойг Эрдэнэтээс илүү экспорт хийнэ гэж харж байсан. Харамсалтай нь эхний хоёр сарын зэсийн баяжмалын гүйцэтгэлийг харахад манай гаалийн статистикт орсон мэдээллээр бол 82 мянган тонн Эрдэнэт,  40 мянган тонн нь Оюутолгойн уурхайгаас гарсан. Уг нь Оюутолгой сард 60 мянган тонн экспорт хийх хүчин чадалтай. Гаалийн статистикт уурхай мэдээллээ оруулахгүй байна уу, статистик мэдээллээ бүрэн авч чадахгүй байна уу мэдэхгүй байна.

- Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг харахад нэмэгдэж байгаа ажиглагдаж байна? хууль эрх зүйн орчинд эерэг хүлээлтүүд байгаа? Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг та хэрхэн дүгнэж байна?

Гадаадын хөрөнгө оруулалтын орчин их тогтворгүй, уул уурхайн салбарт баримтлах төрийн бодлого тогтворгүй гэж бид 2012, 2013 онд их шүүмжлүүлсэн. Шинэ засгийн газар, уул уурхайн яамнаас эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг энэ оны нэг сарын 15-д баталж гаргалаа. Үүний хүрээнд тэргүүлэх түүхий эд, нүүрс, жонш зэрэг салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулж байна. Мөн ашигт малтмалын хуульд өөрчлөлт орууллаа.

Эдийн засгийн яамнаас хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль гаргасан. Энэ нь хууль эрх зүйн орчинг тогтвортой болгох, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах таатай орчин бүрдэж байна. Энэ оны эхний саруудад өмнөх оныхтой харьцуулахад хөрөнгө оруулалт бага хэмжээгээр нэмэгдсэн эерэг үзүүлэлт байгаа. Гэхдээ энэ хөрөнгө оруулалтын хууль түүнийг дагаж мөрдөх журмыг дөнгөж саяхан боловсруулж байна. Үүнийг их сайн сурталчлах хэрэгтэй.  Сурталчилгаа сайн байвал хөрөнгө оруулалт энэ оны сүүлийн хагасаас нэмэгдэх хандлага байгаа.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс ...