Төмөрлөгийн үйлдвэрийг цаасан дээр л барьж байна
2016.06.06

Төмөрлөгийн үйлдвэрийг цаасан дээр л барьж байна

Монгол Улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор Д.Галсандоржтой ярилцлаа.

-Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төр, засгийн бодлого хэр хэрэгжиж байна вэ?

-Манай улсын хувьд хар төмөрлөгийн үйлдвэр байгуулъя гэсэн зорилтыг олон жилийн турш тавьсан. Төрийн яамд энэ зорилтыг биелүүлэх гэж сүүлийн хоёр, гурван жил багагүй ажиллалаа. Үйлдвэр хөдөө аж ахуйн яам гэж байхад Сайншандад аж үйлдвэрийн парк байгуулъя, тэр хүрээндээ Монголд үйл ажиллагаа явуулж байгаа уурхай, баяжуулах үйлдвэрүүдээсээ түүхий эд татаж, эцсийн бүтээгдэхүүн гаргая, дотоодын зах зээлээ хангая, дараа нь Хятад, цаашлаад гурав дахь зах зээлд гаръя гэсэн том зорилтууд тавьж байсан. Харамсалтай нь тэр үеийн Үйлдвэр хөдөө аж ахуйн яам хэрэгжүүлж амжаагүй. Одоогийн засгийн үед Эдийн засгийн хөгжлийн яам нэлээд ажилласан. Бодитой ажил гэвэл бондын мөнгөнөөс Булганд уурхайтай “Бэрэн" компанидзээлөгсөн. Хар төмөрлөгийн үйлдвэрийн суурийг бэхжүүлээд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо гэж тухайн үед онцолж байсан ч шууд өгөөжөө өгсөн гэхэд бас хэцүү. Ямартай ч одоохондоо чанарын стандартаасаа хамаарч Хятадын болон гуравдагч зах зээлд гарах бололцоогүй байгаа.

Хятад руу эцсийн бүтээгдэхүүн гаргая гэвэл чанарын стандартад хүрэхгүй гэсэн асуудал гарах нь ээ?

-Хятад худалдааны нарийн бодлоготой. Тэр дундаа аж үйлдвэрээ хөгжүүлэх, маш нарийн бодлого зохицуулалттай орон. Тодруулж хэлбэл эцсийн бүтээгдэхүүн авах сонирхол багатай. Эцсийн бүтээгдэхүүн дээр импортын өндөр татвар тавьж зохицуулалт хийдэг юм. Урд хөршийн машины, дэд бүтцийн үйлдвэрүүд, цахилгаан станц, барилга байгууламж зэрэг том бүтээн байгуулалтуудад их хэмжээний төмөр хэрэгтэй. Тэр утгаараа чанарын өндөр стандарт шаарддаг. Хар төмөрлөгийн шинэ үйлдвэр ашиглалтад орлоо гэхэд олон улсын стандарт шаардлагыг дор хаяж гурав, дөрвөн жилийн дараа хангана. Тэгээд ч 200-500 мянган тонн хар төмөр тэр том зах зээл дээр юм болохгүй. Хятадын хэрэглэгчид удаан жилийн гэрээ хийе гэвэл дор хаяж сая, цаашилбал арван сая тонноор нь хийдэг.

-Ингэхэд манай улсын төмрийн хүдрийн нөөц ямархуу вэ?

-Монголын төмрийн хүдрийн нөөц 1.6 тэрбум гаруй тонн. Ашиглахад бэлэн үйлдвэрлэлийн нөөц нь 600 сая тонн. Томоохон нөөц нь металлургийн үйлдвэрийн харьяа Төмөртэйн ордод бий. Дараагийн их хэмжээний гэж хэлж болох нөөц нь “Алтайн хүдэр”-ийн эзэмшдэг Говь- Алтайн ордод байгаа. Бор- Өндөрийн Баргилт бас дажгүй нөөцтэй. Монголын хэмжээнд бол  гайгүй нөөц. Гэхдээ олон улсын түвшинд гээд харахаар маш бага.

-Хятадын төмрийн хэрэглээ хэчнээн тонноор хэмжигддэг бол?

-Хятад улс төмрийн хүдрийг Бразил, Австрали, Энэтхэг гэх мэт томоохон нийлүүлэгчдээс удаан жилийн гэрээний үндсэн дээр авдаг. Төмрийн хүдрийн дотоодын хэрэгцээнийхээ дийлэнхийг импортоор, багахан хэмжээг дотоодоосоо хангадаг юм. Эцсийн бүтээгдэхүүн болох ган төмрийн хэрэгцээ нь 600 саяас нэг тэрбум тонноор хэмжигддэг. Манай улс 2014 онд арван сая тонн төмрийн хүдэр экспортолсон. 2015 онд зургаан сая тонныгхудапдсан. Энэ онд хагас жилийн гүйцэтгэлээр гурван сая гаруй тонныг гаргаад байна. Хятадын хэрэглээ багассантай холбоотой буураад байгаа юм. Импортоор авдаг төмрийн хүдрийнхээ хэмжээг нэлээд хумьсан байдал урд хөршийн зах зээл дээр ажиглагдаж байна. Төмрийн хүдрийнхээ дийлэнхийг удаан жилийн гэрээтэй, импортын татвар багатай Австрали, Бразилаас авчихаж байна л даа.

-Төмрийн хүдрээ гадагш нь гаргах биш, дотооддоо барих үйлдвэртээ ашигласан нь дээр гэсэн бодлого байгаа. Тэгэхээр төмрийн хүдрээ нүүрс шиг их хэмжээгээр экспортолно гэж зүтгэмээргүй л санагддаг. Таны байр суурийг сонсъё?

- Төмрийн хүдрийн нөөцөө ирэх жилүүдэд өрнөх том үйлдвэрлэлдээ зориулаад хадгалах хэрэгтэй. Жилийн өмнө  50-55 хувийн агуулгатай  төмрийн баяжмал 100-160ам.доллар байсан. Гэтэл өнөөдөр хувийн аж ахуйн нэгжүүдийн гаргаж буй төмрийн хүдрийн баяжмалын экспортын үнэ 30-60 ам.доллар байна. Үнэ хэд дахин унасан ийм үед өндөр хөгжилтэй, уул уурхайгаа зөв бодлогоор хөдөлгөж байгаа туршлагатай орнууд гаднаас түүхий эд их хэмжээгээр худалдаж авах бодлого барьдаг. Хятад гэхэд л л зэс, төмрөө худалдан авч нөөцөлж байна. Гэрээгээ их удаан жилээр хийж байна л даа. Яг өнөөдрийн хямд үнээр өчнөөн жил авах гэрээ байгуулна гэдэг бол ухаалаг менежмэнт. Ийм ухаалаг я менежмент хийхийн тулд з гадаад худалдаа, экспорт, . импортыг хариуцсан яам хэрэгтэй. Өнөөхөндөө Аж үйлдвэрийн яаманд газар л төдийхөн бүтэцтэй ажиллаж байна.

 -Хар төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлэх тал дээр гадны хөрөнгө оруулагчид сонирхлоо хэр илэрхийлдэг бол?

-Гадаадын хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчид манай улсад ирж байсан. 2010 оны эхээр Английн томоохон ган үйлдвэрлэгч “Мөталл” компанийн төлөөлөгчид Дарханы металлургийн үйлдвэртэй танилцсан юм. Үйлдвэрийг өргөтгөн шинэчилэхэд хөрөнгө оруулъя, эсвэл худалдаж аваад томоохон үйлдвэр барьж 600 сая тоннын төмрийн хүдрийн нөөцийг ашиглая гэсэн зорилготой ирсэн улс. Тэд тухайн үөд “Төмөрлөгийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр жилд дор хаяж 10- 20 сая тонн ган төмөр гаргах хүчин чадалтай байвал эдийн засгийн хувьд үр ашигтай" гэж хэлж байсан. Өөрөөр хэлбэл манай улсын 600 сая тонн төмрийн хүдрийн нөөцийг гучхан жил ашиглаад дуусгана гэсэн үг. Английн компанийн төлөөлөгчид манай нөөцийг бага гэсэн л дээ.

Бас Дарханы металлургийн үйлдвэрийн хүчин чадлыг голсон. Дарханы металлургийн үйлдвэрийн хүчин чадал зуу гаруйхан мянган тонн. Хэчнээн томрууллаа ч арван саяд хүрнэ гэдэгамаргуй. Сүүлийн жилүүдэд Аж үйлдвэрийн яам, Уул уурхайн яамныхан Г ерманы технологийг оруулж ирье гэж байгаа. Дор хаяж л гурван сая тонн ган хийх үйлдвэрийн асуудал яригдаж байна. Баяжмалаараа бол 6-10 сая тонн байж л энэ хэмжээний ган үйлдвэрлэх бололцоо бүрдэнэ. Экспортод гаргаж байгаа төмрийн хүдриин нийт хэмжээ нэг л үйлдвэрт зарцуулагдана гэсэн үг.

-Ер нь гангийн үйлдвэр байгуулах яриа хөөрөө, ямархуу шатандаа яваа бол.  Ахиц, өөрчлөлт ажиглагдаж байна уу?

-Нэг яамнаас нөгөө яам руу шилжсэн түвшинд л байна. Найман жилийн ч өмнө Аж үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд байсан, дараа нь Эдийн засгийн хөгжлийн  яам руу шилжсэн. Одоо Аж үйлдвэрийн яаманд шилжиж  ирээд байна. Аж үйлдвэрийн  яамны хувьд хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, Засгийн газрын хөтөлбөр боловсруулах, үйлдвэрүүдээ дэмжье гэсэн ерөнхий бодлого л ярьж байна. Түүнээс биш яг амьдрал дээр хэрэгжүүлээд яваа зүйл алга. Нэг жишээ хэлье. Бондын хөрөнгөөс хар төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлэхэд “Бэрэн”-д өгсөн 30 сая ам.долларын зээлээс өөр мөнгө зараагүй. Гэтэл өнөөдөр бид импортоор хадаас, арматурын төмөр, барилгын материалыг хэдэн тэрбум ам.доллараар авч байна шүү дээ.

-Төмөр замын бүтээн байгуулалт эхлэх үөд төмрийн хүдрээсээ эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэртэй болчихсон байлаа гэжтөсөөльө. Төмөр зам барихад хэрэгтэй төмрийг тэр үйлдвэрээс нийлүүлэх боломж бий юу?

-Эцсийн бүтээгдэхүүн хийнгүүтээ л шууд нийлүүлнэ гэсэн асуудал байхгүй. Төмөр зам барих гүйцэтгэгч гэж тодорно. Өмнөд Солонгосын ч юм уу, Японы гүйцэтгэгч шалгарлаа гэж бодъё. Тэд шаардлагаа тавина. Төмөр зам тавих гол учир нь нүүрсээ, зэсийн баяжмалаа, төмрийн хүдрээ зөөхөд л байгаа юм. Тийм хүнд ачааг өчнөөн тонноор нь тээвэрлэх замд өндөр чанарын төмөр хэрэг болжтаарна. Манайд үйлдвэр барилаа ч чанарын олон улсын стандартад хүртэл 3-5 жил ажиллана. Тэгснийхээ дараа олон улсын сертификат авдаг юм. Энэ бүхний эцэст барууны гүйцэтгэгчид Монголын үйлдвэрийн төмрийг худалдаж авч эхэлнэ.

-Гангийн үйлдвэр барихад хэдий хэрийн хөрөнгө оруулалт шаардагдах вэ?

-Нэг тэрбум биш гурав, тав, арван тэрбум ам-доллар шаардагдах том бүтээн байгуулалт. Тийм учраас энэ том бүтээн байгуулалт хийхийн тулд нэгэнт яриад эхэлсэн усан цахилгаан станц зэрэг том бүтээн байгуулапттай цаг хугацааг нь уялдуулах учртай. Анхаарахаас аргагүй өөр нэг асуудал бий. Хар төмөрлөгийн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхэд яамдын уялдааг харах ёстой. Уурхай, баяжуулах үйлдвэр нь Уул уурхайн яаманд байгаа. Гэтэл Аж үйлдвэрийн яам төмөрлөгийн үйлдвэрийг нь барих гээд байгаа. Түүхий эдгүйгээр үйлдвэрийн тухай ярихад хэцүү л дээ. Уул уурхайн яам, Аж үйлдвэрийн яамны бодлого өөр хоорондоо уялдахгүй байна. Аж үйлдвэрийн яамны хувьд цаасан дээр үйлдвэр байгуулж, цаасан дээр төлөвлөгөө хийгээд яваад байгаа. Дараагийн Засгийн газар бүрдэхдээ геологи, уул уурхайг боловсруулах үйлдвэрээс салгахгүй байх хэрэгтэй. 2000-2008 онд ажилласан Үйлдвэр худалдааны яам шиг нэгтгэсэн маягийн байвал үр дүнд хүрнэ. Уул уурхай, үйлдвэр, худалдаа нь хамт байж төмөрлөгийн үйлдвэр хөгжинө. Ганц Монголд хэрэгжүүлэх гээд байгаа зүйл биш л дээ. Японд гэхэд л Эдийн засаг, худалдааны яам гэж бий. Ер нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөн орнуудын бүтэц ихэвчлэн ийм байдаг.

-Төмөрлөгийн үйлдвэрийг цогц утгаар нь хөгжүүльө гэвэл уурхай, баяжуулах үйлдвэрээ дэмжиж сууриа сайн бэхжүүлэх хэрэгтэй гэдэг. Манай уурхай, баяжуулах үйлдвэрүүд ямаршуухан байна?

-Одоо ажиллаж байгаа төмрийн хүдрийн уурхай, баяжуулах үйлдвэрүүдийг бэхжүүлэх, дэмжих шаардлага байгаа. Төмрийн гол хэрэглэгч Хятад, Энэтхэг, Япон, Европын холбооны улсуудын эдийн засгийн өсөлт удаашралтай хэвээрээ, эерэг өөрчлөлт алга. Төмрийн хүдэр, баяжмалын үнэ ирэх хоёр, гурван жилд огцом өсөх найдлага алга болчихлоо. Тэр утгаараа одоо ажиллаж байгаа уурхай, баяжуулах үйлдвэрүүд хүндхэн байдалд байна.

-Төмрийн хүдрийн нөөц нэмэгдэх боломж бий юу?

-Нөөц нэмэгдэх боломж бий. Харамсалтай нь төрөөс геологийн зураглалын ажилд зарцуулдаг төсвөө танаад байна. Арван тэрбумыг зардаг байснаа найман тэрбум болгосон. Ер нь төрөөс геологийн эрэл хайгуулын ажилд зарах хөрөнгө оруулалтаа нэмэх шаардлагатай. Австрали гэхэд л геологийн зураглал, эрэл хайгуулын ажилд 150 сая ам.доллар зарцуулж байж олон улсын хэмжээний том ордууд олж ашиглаж байна. Төмрийн хүдрийн хувьд манай улсын баруун хэсэг судлагдаагүй. Говь- Алтай, Баян-Өлгий, Ховд, Увс, манай орны зүүн хэсэгт үргэлжлүүлэн судалгаа хийвэл төмрийн хүдрийн геологийн нөөц хэд дахин нэмэгдэх бүрэн боломж бий. Энэ асуудал Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогод туссан. Үүнийг ажил болгоё гэвэл УИХ, Засгийн газраас Уул уурхайн яамыг маш сайн дэмжих хэрэгтэй.