2014.11.13

Н.Алгаа: Уул уурхайн салбарын том эрсдэл бол таамаглаж үл болох мөчлөг

Таван жил алдагдалтай гарч байсан гадаад  худалдааны тэнцэл 2014 он гарснаас хойш хоёр удаа ашигтай гарлаа. Оюутолгойн экспорт их болсноос гадна төгрөгийн ханшны уналтын улмаас импорт буурсан зэрэг нь гол нөлөөг үзүүлжээ. Энэ талаар болон алтны ханшны талаар МУУҮА-ын ерөнхийлөгч Н.Алгаатай ярилцлаа.

-Импортын хэмжээ буурсан орон зайг зэсийн экспорт нөхсөн эдийн засгийн үзүүлэлтүүд харагдаж байна. Хэдий Оюутолгойн зэсийн баяжмал экспортод гараад жил гаруй болж байгаа ч эдийн засагт нөлөөлж буй үүрэг нь нэмэгдэж байгаа гэж харагдаж байна л даа. Энэ талаар та юу бодож байна вэ ?

Манайд импорт ашиггүй болоод хумигдаж байна. Гадаад худалдаан дээр зэсийн орлого үндсэндээ багассан.

Гэхдээ Оюутолгой ашиглалтад орсноор Эрдэнэтэй дүйцэх бүр цаашилбал борлуулалтаараа давах хэмжээний зэсийн баяжмал борлуулж байна.

Тэгэхээр нь энэ нь экспортыг нэмэх ашгийг өгч байгаа юм.  Оюутолгой одоогийн байдлаар өдөрт 100 тн хүдэх боловсруулах хүчин чадалтай.

Хэрэв асуудал хурдан шийдэгдээд хоёрдугаар шатны баяжуулах фабрик ашиглалтанд орсон бол 150 тн хүдэр боловсруулах боломжтой. Гэсэн ч алтны агууламж өндөр тул нэгж борлуулалтын үнэ нь Эрдэнэтээс өндөр гэж бодож байна.

 Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү