Долларын ханш
2015.03.05

Өдрөөс өдөрт чангарч байгаа ноён долларын ханшийг хазаарлах боломж алга

Засгийн газар "Хан ресурс" компанид 100 сая ам.доллар төлөх болсон нь улсын төсөвт дарамт учруулахгүй гэж эдийн засагчид хэлж байна. Мөн энэ байдал валютын хомсдолд оруулахгүй ч гэлээ эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Өнөөдрийн байдлаар нэг ам долларын монгол төгрөгтэй харьцах ханш 1983 төгрөг байна. Өдрөөс өдөрт чангарч байгаа ноён долларын ханшийг хазаарлах боломж алга байна

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр олон арга хэмжээнүүд тусгагдсан  томоохон  хөтөлбөр байгаа. Үүнийг бүх засгийн газрын байгууллагууд төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх учиртай.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Нэг хоёрхон сарын дотор эдийн засаг сайжирна, уналт зогсож амьдрал сайхан болчихно гэж хэлж чадахгүй. Энэ жилдээ бид эдийн засгийн хүндрэлээс гаргах уналтыг зогсоож чадна. Ирэх жилээс амьдрал сайжирна гэсэн хүлээлт байгаа.