МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2014.12.18

Х.Амгаланбаатар: Эдийн засгийн хямралыг дагаж биш сөрж давах ёстой

Засгийн газраас зарим агентлаг, төрийн албан хаагчдыг цомхотгох шийдвэрийг гаргасан. Харин энэ шийдвэрийг Үйлдвэрчний байгууллага эсэргүүцжээ.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Цомхотгол хийснээр тодорхой өөрчлөлт гарна. Гэхдээ жижиг зүйлээр оролдохоос илүү төсвийн зарцуулалтын асуудалд анхаарвал оновчтой гэж бодож байна. Эдийн засагтаа хүндрэл учруулахгүйгээр хөдөлмөр эрхэлж буй төрийн албанд мэргэшиж байгаа  хүмүүсийг хална гэдэг хувийн хэвшлийн байгууллагуудад муу үлгэр дууриал үзүүлнэ.

Дэлхийн олон орон эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа. Гэхдээ тэдгээр орнууд ажлын байрыг тогтвортой хадгалахаар хичээж байна. Иргэдийнхээ цалин орлогыг нэмж чадахгүй байсан ч тогтвортой байлгах бодлогыг барьдаг. Эдийн засгийн хямралыг дагаж биш сөрж давахаар оролддог” гэлээ.

                         Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү