Улстөрчид өөрсдөө бэрхшээл болчихоод байна
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.12.02

Улстөрчид өөрсдөө бэрхшээл болчихоод байна

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д суудалтай улстөрийн бүх намуудад Засгийн газарт хамтрах хүсэлт хүргүүлсэн.

МАН Засгийн газарт хамтрахаа бага хурлаараа шийдвэрлээд байгаа учраас бие даагч гишүүд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхээ мэдэгдэж байгаа. УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Их эвслийн засгийн газар байгуулагдах төлөвтэй байгаа энэ цаг үед УИХ дахь сөрөг хүчний үүргийг бие даагчдын зөвлөл гүйцэтгэнэ.

Улс төрийн намууд Монголын ард түмний бэрхшээлийг шийдэхээ ард түмэнд амлаж, гарч ирсэн. Одоо бол Засгийн газрыг бүрдүүлж байгаа улстөрчид өөрсдөө ард түмний бэрхшээл болчихоод байна. Төрийн түшээд иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх биш өөрсдөө хөгжлийн саад болчихоод байна” гэсэн юм.

Нам, эвсэлүүдийн хаалга бүрийг тогшиж яваа энэ үед УИХ дахь Бие даагчдын зөвлөлийнхөн өөрсдийн итгэл үнэмжил дээр хатуу зогсохоо мэдэгдлээ.