Ц.Даваасүрэн: ЗГ хуучин бүтцээрээ явахаас аргагүй
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.11.24

Ц.Даваасүрэн: ЗГ хуучин бүтцээрээ явахаас аргагүй

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг томилогдоод хэдхэн хонож байна. Одоо Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг асуудал ард хоцорч, шинэ сайд ямар  бүтэцтэй Засгийн газар бүрдүүлэх  нь хамгийн анхаарал татсан асуудал болоод байна. Шинээр байгуулагдах Засгийн газрын бүтцийн асуудлаар Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.

-Бие даагчид Засгийн газарт орж ажиллах уу?

МАНАН үүссэн тохиолдолд төрийн  хяналтын чиг үүргийг  бие даагчид гүйцэтгэж сөрөг  хүчин болж ажиллана  гэсэн байр суурин  дээрээ хэвээр байгаа.  Гэхдээ одоогоор ямар бүтцээр явах нь тодорхойгүй байна.

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг  өөрийн оруулж ирсэн шинэ бүтцээ батлуулж амжсан шүү дээ. Гэтэл нөгөө талаас Эдийн засгийн хөгжлийн яам тусдаа байх нь зөв гэдэг  зүйл яригдаж байна. Ер нь шинээр байгуулагдах Засгийн газар хуучин бүтцээ өөрчлөх шаардлага бий юу?

Чухал асуудал байна. Эдийн засгийн хөгжлийн яам хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Хэрэв шинээр бүтэц оруулж ирээд Эдийн засгийн хөгжлийн яамтай болъё гэвэл би хувьдаа дэмжинэ.

Гэтэл өнөөдөр шинээр байгуулагдсан гурван яам  ямар ч төсөвгүй, хэдэн сэтгэлээрээ хүмүүс  тэнд ажиллаад сууж байна. Одоогийн байгаа бүтцэд нэг л хөдөлгөөн хийвэл  2015 оны нэгпүгээр  сарын 1-нээс өмнө төсөвт тодотгол хийх  шаардлага гарна.

Тэгэхэээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хуучин бүтцээрээ  явахаас аргагүй  нөхцөл байдал тулгараад байгаа.