АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь мэдээлэл хийв.
2014.11.06
АН-ын ҮЗХ маргааш хуралдана
Өчигдөр Ерөнхий сайдыг огцорсны дараа Төрийн ордонд хуралдсан Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл ҮЗХ-гоо хуралдуулах товоо тогтоосон байна.
Энэ талаараа АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь мэдээлэл хийж, "Энэ баасан гариг буюу арваннэгдүгээр сарын 7-ны баасан гаригт Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны товыг тогтлоо" гэж мэдэгдэв.
АН-ынхан ҮЗХ-ны хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаа ч баталсан байна. Үүнд, цаг үеийн асуудалтай холбогдуулан улс төрийн дүгнэлт хийх асуудлыг ээлжит бус хуралдаанаар хийхээр болжээ.